Гэрийн эзэгтэй нарт зориулсан ашигтай зөвлөгөө

Гэрийн эзэгтэй нарт магадгүй зарим гэрийн эздэд ч хэрэгтэй ашигтай зөвлөгөөг цувралаар хүлээн авна уу. Айл бүрийн гал тогоонд байдаг хүнсний сода, давс, лимон байхад дараах зөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой юм.

Сав угаагч амархан муудаж үнэр ордог. Харин ийм бичгийн хавчаар хэрэглэвэл хурдан хатахаас гадна амархан үнэр орохгүй.
Сав угаагчийг цахилгаан зууханд ердөө гуравхан минут хийхэд бактерийг 99 хувь устгадаг.
Гэртээ байгаа уран зургийг цагаан талхаар цэвэрлэхээс эмээх хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Ширмэн сав суулгыг давсаар цэвэрлэх нь илүү хялбар байдаг.
Гал тогооны угаалтуурын бохирдол нянг соод, лимоноор цэвэрлэдэг.
Удаан ашигласан матрац дээгүүр хүнсний сода цацаж хоёр цагийн дараа тоос сорогчоор соруулахад цэвэрхэн болно.
Ургамлын тосыг соодтой хольж гал тогооны тавилгаа арчиж өнгө оруулдаг байх нь.
00-ын угаалтуурын саванд хлорамин эсвэл цэвэрлэгээний хүчтэй бодисыг дусаавал илүү цэвэр байж нян бактерийг устгана.

URL:

Сэтгэгдэл бичих