Х.Баттулга, С.Ганбаатар, У.Барсболд тэргүүтнүүд шинэ нам байгуулах уу
“Соёмбо” хэмээх хөдөлгөөнийхөн саяхан уулзалт хийж, цаашид хэрхэх талаараа ярилцаж, нам байгуулах асуудлыг хөндсөн байна. Уг хөдөлгөөнд УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Ганбаатар, Байгаль орчны сайд асан У.Барсболд, МҮХАҮТ-ын дарга, Урбанек Б.Лхагважав, МАН-ын хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, “Иргэдийн альянс” төвийн тэргүүн Ж.Занаа нар багтдаг юм.
Сүүлийн үед Женко Х.Баттулга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй таарамж муутай байгаа. Ч.Сайханбилэг намын даргын суудлыг авахын төлөө түүний гэх тодотголтой хүмүүсийг баривчилж эхэлсэн гэж байгаа. Х.Баттулга гишүүн энэ асуудал цаашид хөвөрнө гэдэг мэдээлэл хийсэн учир Ч.Сайханбилэг ч хүлээлттэй байгаа нь лавтай. Тэгэхээр Х.Баттулга гишүүний хувьд “Соёмбо” хөдөлгөөнийхөнтэй нийлж, нам байгуулахыг үгүйсгэх аргагүй юм.
С.Ганбаатар гишүүний хувьд ХҮН хэмээх намын ард байгаа гэх мэлээлэл гарах болсон ч энэ нь баталгаагүй. ХҮН-ыг Ардчилсан намын гомдоллогсдын арми бүрдүүлж байгаагаас харахад С.Ганбаатар холбоогүй гэдэг нь үнэний ортой байж магадгүй. С.Ганбаатарыг Ардчилсан нам, Ардын намд орох гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа ч үүнийг өөрөө үгүйсгэсээр байгаа юм. Бие даагчдын нэгдсэн намыг Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нартай хамтарч байгуулах тухай яриа гарсан ч Улсын дээд шүүх бүртгэж аваагүй гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар С.Ганбаатар гишүүн ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа. Гэхдээ “Соёмбо” хөдөлгөөнийхнийг нь харахад түүнтэй санаа нийлэхээр хүмүүс байх магадлал өндөр байгаа тул дээрх хүмүүстэй нийлж, нам байгуулах нь С.Ганбаатар гишүүний хувьд байж болох асуудал болж таарлаа.
У.Барсболдын хувьд Н.Энхбаярын хүн гэдэг шошготой ч МАХН-д ороод хөөгдөх шахам гарсан. Нэг хэсэг МАХН дотор нам байгуулах янзтай явж байсан ч “Соёмбо” хөдөлгөөнийхөнтэй замаа нэгтгэснээс хойш ажин түжин болоод байгаа. Түүнийг мөнгөтэй гэсэн хүмүүсийг МАН-аас түүж байгаа тухай мэдээлэл гарч байгаа бөгөөд энэ нь ч үнэний ортой юм билээ. Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй, мөнгөтэй, залуусаар баг бүрдүүлж байгаа сураг дуулдсан. Тэгэхээр “Соёмбо” хөдөлгөөнийг нам болгох бэлтгэлийг хангаж ч байж юуны магад юм.
МҮХАҮТ-ын дарга, Урбанек Б.Лхагважав, МАН-ын хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, “Иргэдийн альянс” төвийн тэргүүн Ж.Занаа нарын хувьд үзэл бодол нэгдсэн хүмүүстэйгээ нийлж нам байгуулан улс төрд хүч үзэх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ.
У.Жанцан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монголд олон намын хэрэг алга. Бүгд албан тушаалын төлөөх өрсөлдөөн. Ерөнхийлөгчийн засаглалтай болвол зүгээр юм.
Монголд улс төрийн гуравдагч хүчтэй хүчин, эвсэл хэрэгтэй байна. Гудамжны суулт, популизмаас өөр үйл ажиллагаа бүхий, өнгөрсөн жилүүдийн улс төр, эдийн засаг, эрх зүйд улс төрийн үнэлэлт дүгнэлт өгсөн, хөгжлийн үндэсний хөтөлбөрт тулгуурласан бодлого дэвшүүлсэн, улс төр, ёс зүй, боловсролын хувьд цэвэр, ирээдүйд чиглэсэн …..