“Төмөр хатагтай”-н хуримын даашинзыг худалдана
Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн хувийн эд зүйлсийг Лондон хотноо дуудлагаар худалдахаар болжээ. Дуудлага худалдааг ирэх сарын 15, 16-нд зохион байгуулах болсныг “Christie’s” компанийн албан ёсны веб сайтад мэдээлсэн байна.
Энэ үеэр “Төмөр хатагтай”-н хувийн 350 орчим эд зүйлийг худалдахаар төлөвлөжээ. Лондоны “Christie’s” ордонд худалдаалах эд зүйлсийн жагсаалтад хуримын даашинз, үнэт эдлэл, гар цүнх, хувцас, чухал илтгэлийн гар бичмэл, Ерөнхий сайдаар сонгогдохдоо зүүсэн энгэрийн тэмдэг болон гадаадын төрийн тэргүүнүүдийн өгсөн бэлэг зэрэг 150 эд зүйлсийг багтаасан байна.
Харин ирэх сарын 3-16-нд болох онлайн дуудлага худалдаагаар Маргарет Тэтчер агсны 200 хувийн эд зүйлийг худалдаалах аж.
Эх сурвалж http://www.info.mn
URL: