АТГ-аас З.Баянсэлэнгийг хайжээ

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулан өчигдөр 22.30 цагт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу авч явсан юм. Түүнийг авлигын хэргээр саатуулсан гэж баттай эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр АТГ-аас Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг яаман дээр нь очиж асуусан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгээс тодруулах гэсэн боловч “Хуралтай байна” гэх тайлбарыг өглөө.

Яг одоо Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан Г.Шийлэгдамбын асуудлаар хуралдаж байгаа юм.

Харин АТГ-аас одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй хэвээр байна.

Б.Чимэг


URL:

Нэр: Nabchaa Огноо: 5 November 2015

Zob zob saatuulj Salgah heregtei

Нэр: zochin Огноо: 5 November 2015

жинхэнэ авилгалч чинь шийлэгдамба биш ГАЗРЫН ХАРИЛЦАА ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА ХҮРЭЛШАГАЙ ГЭДЭГ НӨХӨР Ш ДЭЭ. ХҮРГЭНЭЭ НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНД ОРУУЛЖ ГАЗРЫН НАЙМААГ ЦЭЦЭГЛҮҮЛЖ БАЙГАА. Агентлагийн хүүхнүүддээ ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг ёс зүйгүй нөхөр. Монгол төрийн албанаас халвал таарна. АТГ хамгийн түрүүнд шалгах ёстой хүн шүү.Салбарын инженерүүд энэ хүнийг хурдан зайлуулахыг тэсэн ядан хүлээж байна

Сэтгэгдэл бичих