Үхлийн дараа өөр амьдрал байдаг гэж нэрт эрдэмтэн үзэж байна
АНУ-ын Умард Каролины Ангаах ухааны их сургуулийн профессор Роберт Ланц үхэл бол бидний ухамсар сэтгэхүйд болж байгаа илбэ гэдгийг биотөвийн онол баталж байна гэж мэдэгдлээ.
Роберт Ланц хүн үхсэнийхээ дараа зэргэлдээх өөр ертөнцөд очдог гэж баталж байна
Хүний амьдрал бол эргэн эргэн ургадаг олон наст ургамалтай адил зүйл гэж профессор хэлж байна.
Хүмүүст зааж сургадаг тэгээд ч хүний бие цогцос, дотоод эрхтэн үлддэгээс үүдээд хүмүүс үхэд итгэдэг. Гэхдээ үхэл бол амьдралын үнэмлэхүй төгсгөл яавч биш зүгээр л өөр амьдралд шилжих шилжилт гэж профессор Ланц үзэж байгаа юм.
Физикт ертөнцийн төгсгөлгүй тооны тухай онол хэдийнээс үйлчилж байгаа. Энэ нь хүмүүс болоод янз бүрийн нөхцөл байдалтай холбоотой. Ямар нэгэн зүйл хэзээ нэгэн цагт хаана ч, ямарч хэлбэрээр тохиож болдог гэдгээс үзэхэд үхэл бол зарчмын хувьд төгсгөл биш гэжээ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: