Г.Шийлэгдамбын араас Э.Батшугар, Н.Энхбаяр нарыг АТГ дуудах уу

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас саатуулсан. Түүнтэй холбоотой гарсан мэдээллүүд дээр 500 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэж хуулийн байгууллагынхан үзэж байгаа бололтой. Тэрбээр Н.Энхбаярыг мандаж явсан үед Байгаль орчны сайдаар ажиллаж байгаад УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН ялалт байгуулсны дараа улс төрд эргэн ирсэн юм.

Тэгвэл Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг удахгүй АТГ-аас саатуулах сураг дуулдлаа. Түүнийг ямар үндэслэлээр шалгах гэж байгаа нь тодорхойгүй байгаа ч мөн л мөнгөний асуудалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Э.Батшугар нь 1987 оны 5 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 1994-2000 онд нийслэлийн 14 дүгээр дунд сургуульд суралцаж байгаад 2000-2004 онд АНУ-д суралцан бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Тэрбээр 2004-2008 онд АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр дүүргэж, 2008-2010 онд Жи Пи Морганд санхүүгийн мэргэжилтэн, 2011-2012 онд “Сод маргад” компанийн гүйцэтгэх захирал, 2012 оноос МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг намын байрных нь асуудалтай холбоотойгоор цагдаагаас шалгаж байгаа гэдэг мэдээллийг хуулийнхан өгсөн. Энэхүү асуудал дээр УИХ-ын дэд дарга Л.Цог гэрчийн мэдүүлэг өгч байгаа бөгөөд даргынхаа эсрэг мэдүүлэг өгсөн байж болзошгүй байгаа юм. Энэ асуудалтай холбоотойгоор Н.Энхбаярыг АТГ-аас дуудаж магадгүй гэсэн таамаглал байна.

У.Жанцан

Tsenzurgui.mn


URL:

Сэтгэгдэл бичих