Есүгэн охин, 12 настай охиныг дайрсан цагдаагийн хэргүүд өршөөгдөнө
Өршөөлийн хуулийг эцэслэн баталснаар 1700 гаруй хүнийг өршөөнө тооцоог албаныхан хэлж байгаа. Тэгвэл энэ удаагийн өршөөлийн хуулиар олон нийтийн дунд шуугиан тарсан зарим хэргүүд өршөөгдөх нь.
1.“Гал Үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярыг өршөөнө
-“Гал үндэстэн” холбооныхон хоёр жилийн өмнө есдүгээр сарын 16-нд урт нэртэй хууль Монголын байгаль, орчныг сүйтгэж, мөхөхөд хүргэсээр байгааг эсэргүүцэж байсан билээ. Түүнчлэн эсэргүүцлээ илэрхийлж төрийн ордон руу буу, галт зэвсэг нээсэн хэргээр шүүхээс долоон жилийн ял аваад байгаа. Тэгвэл өршөөлийн хууль батлагдсанаар “Гал-Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өршөөгдөх боломжтой боллоо.
2.Хүүхэд дайрсан цагдааг өршөөнө
Хичээлдээ явж байсан 12 настай охиныг дайрч, амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Сэлэнгэ аймгийн цагдаа Ц.Ууганбаярт дөрвөн жилийн ял оноосон. Тэгвэл энэ хэрэг өршөөгдөх юм байна.
3.Есүгэн охины хэрэг өршөөлд хамрагдана
2012 оны есдүгээр сарын 3-нд хичээлээ тараад ээж, дүү охиныхоо хамт харьж явсан 12 настай Б.Есүгэн охин дээр бетон зуурмаг шахагч машины хоолой унасан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгт буруутгагдан шүүхээс ял авсан бетон зуурмаг машины жолооч, туслах, Хот байгуулалтын хүрээлэнгийн захирал болон “Төгс гүрэн” компанийн захирлууд өршөөлийн хуульд хамрагдах аж.
4. Барилгаас төмөр унаж оюутан залуугийн аминд хүрсэн хэрэг өршөөгдөнө
Тэнгис кино театрын урд барьж байсан 16 давхар барилгаас төмөр унаж оюутан залуугийн аминд хүрсэн хэрэг олон нийтийг цочирдуулж байсан. Тэгвэл энэ хэргийн буруутнууд мөн өршөөгдөнө.
5. Бааварыг өршөөнө
“Дижитал” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаярыг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож жил 6 сарын ял оноосон. Тэрээр мөн өршөөлийн хуульд хамрагдана.
С.Саруул
Эх сурвалж: www.polit.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
piz daaa nuud bugdiin alah yumsan