“Би Испанийн боломжоо ашиглахгүй”

Сантос клубийн залуухан довтлогчийг Бернабэу цэнгэлдэхэд тоглохоор болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн хэд хоног ихээр цацагдлаа. Гэтэл энэ мэдээлэл ор үндэсгүй ташаа мэдээлэл гэдгийг Бразил довтлогч өөрөө хэллээ.

Бразилаас энэ залууг Испанидаа авчрах гэж Барса болон Реал Мадрид клубүүд энэ зуны наймааны цонхоор шаргуу хөөцөлдсөн. Хэд хоногийн өмнө түүнийг Реал Мадридад 2012 онд тоглохоор болсон тухай мэдээлэл гарч байлаа. Харин Неймар өөрөө энэ мэдээллийг цуу яриа болохыг баталжээ.

“Би энд жаргалтай байна. Надад багаа орхих шалтгаан алга. Миний хувьд эрх чөлөөтэй жаргалтай амьдрах л чухал”, “Би дараа дараачийн наймааны цонхоор ч багаа орхихгүй. Бүр цаашлаад би Сантосд удаан хугацаанд тоглохоор төлөвлөж байгаа шүү”

Неймар өөрийгөө Испанийн аварга загаснууд сонирхож байгаа тухайд ярихдаа:
“Чи Мадрид болон Барсагийн бүрэлдэхүүнийг харвал тэдний бүх тоглогчид супер одод байгаа. Аль нэгэнд нь очлоо гэхэд надад тоглох боломж төдий л олдохгүй болов уу” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд илэрхийлжээ.

Д.Гантөгс “CSPORTS TEAM”


URL:

Сэтгэгдэл бичих