Шуурхай: ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчиллаа

e2461d57676429a125e0af9485bf72c3

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас  саатуулжээ. Түүнийг авлигын хэргээр өнөөдөр яаман дээрээс нь саатуулан байцаасан байна. Харин яг одоо /2015-11-04 22.30 цагт/ ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу авч явж байна гэж баттай эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар намын нөхдөөс нь тодруулахад “Тийм. Сайдыг саатуулан авч явсан гэх мэдээлэл байна. Одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариулт өгч байна.

Харин албаны эх сурвалжаас тодруулахад энэ талаар тодорхой хариулт өгөөгүй ч уг мэдээллийг үгүйсгэсэнгүй. Юутай ч МАХН-ын гишүүн, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш эргэн мэдээлэх болно.

Б.Чимэг

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих