Нярай хүүхдийн зургийг битгий дараарай
Гурван сартай нярайн гэрэл зургийг авахаар камерын хурц гэрэл гялбуулснаас хараагүй болсон харамсалтай явдал Хятадад гарчээ. Хүүхдийг эргэж ирсэн ээж аавынх нь найзууд зургийг хэтэрхий ойроос авахдаа гэрлийг нь унтраахаа мартсан нь нүдэнд нь эмчилж болохооргүй гэмтэл учруулсан байна. Зураг авсны дараа хүүхдийн нүдэнд өөрчлөлт өгсөн нь мэдэгдсэн тул эмчид хандтал нүдний гэрлийн туяаг төвлөрүүлдэг хэсэг нь гэмтсэнээс баруун нүд бүрмөсөн хараагүй болж, зүүн нүднийх муудсан болохыг тогтоожээ.
Дөрөв хүртэлх насны хүүхдийн нүд хурц гэрэлд маш эмзэг байдаг. Тиймээс камерын хурц гэрэл гялбуулах нь бүү хэл ариун цэврийн өрөөний гэрэлд ч болгоомжтой авч орох ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Хурц гэрэлд хүүхэд рефлексээрээ нүдээ аньдаг ч камерын гялбаа маш өндөр хурдтай учир хэдхэн миллисекундын дотор нүдийг эдгэшгүйгээр гэмтээдэг байна.
Эх сурвалж: China Daily
URL: