Баруунтуруунд 2013 оноос хойш таван цэрэг амиа алджээ

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн ар гэрийнхэн өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй уулзлаа.

Тодруулбал,  Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумын иргэд 2013 оноос хойш энэ асуудал хөндөгдсөн байна. Тэнд очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг зүйлүүд гараад байгаа аж. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байгаа гэнэ.

Тэрбээр, уг асуудлаар хууль зүйн яаманд таван удаа, Хилийн цэргийн удирдах газарт ханджээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хувьд “Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг зүйлүүд гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байна. Өнөөдөр албаны хүмүүстэй, эцэг эхчүүдийг нүүр тулж уулзуулж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих