Хүнд зовлонгоо нээх битгий яриарай
Хүнд зовлонгоо нээх битгий яриарай
Хөөрхийлж байгаад л араар чинь муу хэлнэ
Хөхүүлэн дэмжиж саамширан харагддаг ч
Хүний зовлонг өөрөөс чинь илүүтэй ойлгохгүй ээ
Алдаан дээр чинь дөрөөлөөд л нууцхан баярлана
Амьдралаа ярихад чинь ам нийлчихээд л араар чинь хөхрөнө
Андууд шиг царайлж итгэлийг чинь татчихаад
Атгасан гар тэнийх шиг л амархаан мартчихдаг
Ер нь тэгээд ээж ааваас чинь илүү
Эгч ахаас чинь өөр
Амраг.ханьтай чинь дүйцэхээр
Өөрийг чинь ойлгох хүн ховорхон шүү
Хүнд битгий зовлонгоо тоочоорой
Харгуйн зам чинь хаагдаж байдаг юм
Хэлсэн ярьсан чинь бүтэж биелэж байдаг
Хэлсэн үгний гай гэдэг эргээд заавал эзнээ онилдогийг ямагт санаж яваарай
2015:10 :12 О.Батболд
URL: