Манай тамирчид 38 медальтай эх орондоо ирлээ
Тайваний ой тогтоолтын нээлттэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид 20 алт, дөрвөн мөнгө, 14 хүрэл нийт 38 медаль хүртэж, хол тасархай түрүүлсэн манай тамирчид өчигдөр эх орондоо ганзага дүүрэн ирлээ.
Энэхүү тэмцээнд оролцсон Их мастер С.Цогбадрах тэмцээний хамгийн хүнд төрөл болох сонсголын ой тогтоолт шалгасан “Spoken Number” буюу “Дуут цифр” төрөлд өөрийн эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилт (390 цифр)-ыг эвдэж 432 цифр болгон шинэчлэн тогтоосон билээ.
Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг Монголын оюун ухааны академийн багш Б.Баасандорж бэлтгэн тэмцээнд оролцуулсан юм.
URL: