Х.Цагаанбаатар БНСУ-д мэс засалд оржээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар БНСУ-д мэс засалд оржээ. Тэрбээр жил гаруйн өмнө дэлхийн аваргын тэмцээнд оролцохдоо бэртээсэн баруун хөлдөө эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Бэртэлтэй хөлтэй жил гаруй барилдсан түүний шөрмөс тасрах аюултай болсон тул Монголын шигшээ багийн болон БНСУ, Япон зэрэг орны эмч нарын зөвлөмжөөр яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болжээ. Х.Цагаанбаатар БНСУ-д хэсэг хугацаанд байж гэмтлээ бүрэн эдгээгээд эх орондоо ирэх гэнэ. Түүний хувьд Афины олимпоос хүрэл медаль хүртсэн бөгөөд Бээжингийн олимпод хугархай хавиргатай барилдан, медальд хүрч чадаагүй юм. Тиймээс Лондонгийн олимпод энэ алдааг давтахгүйн тулд МЖБХ ихэд анхаарч байгаа ажээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих