Трампийн гарын үсгээс болж үймээн дэгджээ
Ирэх онд зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас нэр дэвших сонирхолтой байгаа тэрбумтан Дональд Трамп саяхан “Crippled America” буюу “Тахир дутуу Америк” номоо хэвлүүлж, өчигдрөөс худалдаанд гаргажээ.
Тэрбээр номынхоо нээлтээ өчигдөр Нью Йорк хотноо байрлах “Trump Tower”-ийн хурлын танхимд хийжээ. Номыг худалдан авсан уншигчдад тэрбээр гарын үсгээ зурж, зургаа хамт даруулсан байна.
Арга хэмжээ эхлэхээс олон цагийн өмнө хэдэн мянган уншигч “Trump Tower”-ийн өмнө цугларчээ. Ном худалдан авахаас гадна Трамптай уулзахыг хүссэн нэг эрэгтэй номын нээлт болохоос 14 цагийн өмнө ирж, майханд хоножээ. Урт дараалал үүссэнээс гадна Трамп нэг хүнтэй хэтэрхий удаан ярилцаж байснаас үүдэж, уншигчид дургүйцлээ илэрхийлж, төмөр хашлага зэргийг эвдэлжээ. Үймээнээс болж 100 гаруй цагдаа хамгаалалтад гарсан байна.
Дээрх арга хэмжээ дууссны дараа Трамп твиттертээ “Америкчууд надад хайргүй гэж үү. Би хувьдаа тэгэж бодохгүй байна” гэж жиргэжээ. “Тахир дутуу Америк” тавхан цагийн дотор хамгийн их борлуулалттай 50 номын жагсаалтад багтсан аж.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: Shuud.mn
URL: