44 настай бүсгүй мөнхийн залуу болжээ

 
Хоёр хүүхдийн эх, эр зоригтой судлаач эмэгтэй Элизабет Пэрриш маш гайхалтай шинжлэх ухааны туршилтад оролцож байна. Тэрбээр генийн бүтцээ өөрчлүүлж, цаг хугацааг ухрааснаар бие махбодынх нь хөгшрөлтийг зогсоосон түүхэн дэх анхны эмэгтэй болсон гэнэ.

Энэ намар уг туршилт хийгдэж эхэлсэн бөгөөд 44 настай судлаач бүсгүйн судас руу генийн материалыг хийж өгсөн аж. Тэр нь эд эс болгонд нь шингэснээр хөгшрөлтийг зогсоодог өөрчлөлтүүдийг явуулах болно. Энэ нь түүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Энэ эмчилгээ санаанд оромгүй үр дүнг өгч мэднэ.

Туршилт эхлээд нэг сар гаруй болж байгаа ч анхны эерэг үр дүнгүүд гарчээ. Өглөө сэргэлт авахын тулд Лиз кофе уухаа болив. Орой болсон ч тэрбээр таван настай хүүхэд шиг цоглог байх болжээ. Булчин, шөрмөс нь бага зэрэг өвдөж байгаа гэнэ. Тэдгээр дотор нь шинэ эд эс ургаж байгаа нь мэдрэгдэж буй аж. Гурван сарын дараа бие дээрээ туршилт хийлгэж буй эмэгтэйг нарийн шинжилгээнд оруулах юм.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих