НАМЗХ, НАМЭХ залуу эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо

DSC_0139_494796307МАН-ын дэргэдэх НАМЗХ, НАМЭХ залуус, эмэгтэйчүүдэд хандсан үйл ажиллагаанд хамтарч ажиллах санамж бичигт Тусгаар тогтнолын ордонд гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд,  НАМЭХ-ны  Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа,  дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. Санамж бичигт залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй залуучууд болон залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж буй  нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний улс төрийн оролцоог дэмжих, хөгжих боломж нөхцлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэхмэтчилэн зорилт дэвшүүлжээ. Хоёр байгууллагын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурахаас өмнө санал бодлоо ингэж илэрхийллээ.

Ц.Цогзолмаа: Хүрч чадахгүй байгаа массдаа хүчээ нэгтгэж, хамтарч ажиллахаар боллоо 

-МАН дэргэдээ ахмад, оюутан, залуучууд, эмэгтэйчүүд гэсэн дөрвөн төрийн бус байгууллагатай. Өнөөдрийг хүртэл энэ дөрвөн төрийн бус байгууллага намынхаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Өнөөдөр бид гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа зөвхөн НАМЗХ, НАМЭХ хоёр хамтарч ажиллаад бусад байгууллагатай хамтрахгүй юм шиг ойлголт битгий төрүүлээсэй гэж бодож байна. Яагаад гэвэл ахмадууд бол нийгэмд төлөвшчихсөн масс байдаг. Оюутнуудын  маань ихэнхи нь залуусын байгууллагад  хамаарагддаг. Залуучуудаас санал авч чадахгүй байгаа манай намын ялагдал хүлээсэн бас нэг шалтгаан. Тиймээс тэр хүрч чадахгүй байгаа массдаа хүчээ нэгтгэж, хамтарч ажиллах гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр МАН-ын дарга М.Энхболд “Ахмадууд чиглүүлэгч нь байж эмэгтэйчүүд эвлүүлэгч байж, залуучууд хөдөлгөгч хүч байж энэ нам ялалт байгуулна” гэсэн чиглэл өгсөн учраас 2016 оны УИХ-ын бүх шатны сонгуульд идэвхитэй намаа дэмжиж ажиллах зорилготой байна.

Г.Тэмүүлэн: Залуу эмэгтэйчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж, гарц шийдлийг хайна

- Өнөөдрийн бидний гарын үсэг зурах баримт бичгийн гол агуулга нь манай хоёр байгууллага залуу эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаанд хамтарч ажиллаж байна. Нэн ялангуяа өрх толгойлсон, төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал хүндрэлтэй байгаа. Тэгэхээр бид бүгдийн зүгээс залуу эмэгтэйчүүдийн нийгмийн асуудалд  гарц шийдлийг хамтдаа хайх юм. Манай залуучуудын холбооны зүгээс залуучуудын талаар Төрөөс баримтлах бодлого УИХ-д төлөөлөл болсон гишүүдээр дамжуулан боловсруулж байна.  Бодлогын  баримт бичгүүддээ залуу эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг  тооцоо судалгаатай, нягт нямбай, олон талаас нь харж, хамтарч ажиллах юм.


URL:

Сэтгэгдэл бичих