Б.Батзаяагийн баривчилгаа Х.Баттулгыг айлгах бус идэвхжүүллээ

dc5c7986daef50c1e02ab09b442ee34f

Өнгөрсөн Баасан гарагийн орой  буюу энэ сарын 30-ны өдөр Х.Баттулгыг Зам Тээврийн сайд байх үед “Монголын төмөр зам” компаний захирал, А.Гансүхийг Зам Тээврийн сайд байх үед ТНБДаргаар ажиллаж байсан Б.Батзаяаг  Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилсан билээ. Өнөөдөр түүнийг саатуулах шийдвэрийг сунгасан байна.

Түүнд Эрүүгийн хуулийн  148 дугаар зүйл буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах,  1661 буюу Мөнгө угаах гэх зүйл заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Энэ үйл явдлыг Х.Баттулгыг “айлгах”, улс төрийн үйл ажиллагааг нь хязгаарлах зорилготой үйлдэл гэсэн дүгнэлт олон байсан ч нөхцөл байдал өөрөөр эргэж буй юм.

Уг баривчилгаатай холбоотой УИХ дахь АН-ын бүлгийн  өчигдрийн хурал хэрүүл маргаан дунд болжээ. Ерөнхий сайд мэдээлэл хийж байх үед  Х.Баттулга гишүүн “Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзадаг баривчилсан нь чиний хийж байгаа ажил.Ажлаа сайн хийж байсан хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа энэ баривчилгааг Сайханбилэг чи  зохион байгуулсан.

Энэ бүхнийгээ болихгүй бол МоАХ фракцын гишүүдээрээ гарын үсэг зуруулаад танай Засгийн газрыг огцруулна. Миний ард МоАХ гэдэг том хүч байгаа. АН-аас гарч байгаад МоАХ-ныхонтойгоо нийлээд та нартай үзэлцэнэ шүү. Цагдаагийн даргадаа үүрэг өгч нэн даруй зогсоо, Батзаяаг сулла” гэжээ. Хариуд нь Ч.Сайханбилэг ч мөчөөгөө өгөлгүй : “Ийм их хохирол учруулчихаад битгий гэмгүй царайлах гээд бай” гэжээ.

Мөн бүлгийн хурлын дараа Х.Баттулга, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хамт хэвлэлийн хурал хийлгэв. Монгол Улсын Засгийн газраас санал авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хүргүүлэх гэж буй бөгөөд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийх үеэр, өнөөдрийн хэвлэлийн хурал зохион байгуулах болсон шалтгаан нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барих гэж буйтай холбоотой юм гэлээ.

Уг төсөлд, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсүгэй. Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцөлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний эзэмшиж буй хувьцаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээнд тусгах нь зүйтэй хэмээн онцоллоо.  Уг төсөлд Улсын Их Хурлын 40 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд эдний дотор М.Энхсайханы намын М.Сономпил хүртэл багтжээ.

Юутай ч Б.Батзаяагийн баривчилгаа Х.Баттулгыг айлгах бус улс төрийн үйл ажиллагааг нь улам идэвхжүүлээд байна.

Э.Мягмар

Sonin.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 4 November 2015

Ирээдүйд монголын ерөнхийлөгч болж ч мэдэх хүн байгаам даа. Өнөөдөр монголд Баттулгаас илүү хүчирхэг хүн алга даа. ЭБЭ ерөнхийлөгч хүртэл Баттулгын дохио зангаагаар хөдөлдөг юм шиг харагдаад байдаг л даа.

Нэр: Anonymous Огноо: 4 November 2015

Зайлцгаа луйварчидаа,биеэ өмөөрч асуудлыг өөр зүгт хандуулар гэсний хэрэггүй

Сэтгэгдэл бичих