Эм

Эм бол бидний өдөр тутмын хэрэглээ. Өвлийн хүйтэнтэй зэрэгцээд ханиад томууны улирал эхэлдэг. Азаар ч гэх үү, эсвэл эм бизнес болсны илрэл ч гэмээр юм уу тав алхаад л эмийн сан байна. Эмчийн бичиж өгсөн жорд “Эмийн тунг хэтрүүлбэл хор” гэж бичээстэй.

Иймээс бид эм зүйчээс хамгийн түрүүнд уух тунг асууж лавладаг. Харамсалтай нь, эм зүйчид ханиад томууны эмийг бага насны, том хүн гэлтгүй маш хайхрамжгүй чихэр, бохь худалдаалж байгаа мэт л борлуулах юм.

Тухайлбал, “Өдөрт хэдэн удаа уг эмийг уулгах вэ” гэсэн асуултад “Өдрийн гурваар уулгахаар бол хуваагаад өгчих, өглөө оройдоо ч өгсөн болно доо” гэх. Үйлчлүүлэгчид ч энэ байдалтай эвлэрч эм зүйчийн дээрх тайлбартай, сарвайсан эм болгоныг хэрэглэж, өвчин шаналалтай тэмцдэг.

Өнгөрсөн жил л гэхэд Монгол Улсад бүртгэлгүй эмийг нярай хүүхдэд буруу тунгаар олгосноос болж30 гаруй нярайн амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байв. Хэвлэл мэдээлэл, хэлтэй амтай бүгд л тухайн үед шуугиан дэгдээж байсан. Гэтэл өнөөдөр ч гэсэн эмийн хяналт гэж үгүй. Гэр хороололд бол эмийн сан шиг орлоготой аж ахуйн нэгж гэж алга.

Тэд хугацаа нь дуусч байгаа импортын эм бэлдмэлээ хямдруулаад зарна. Хээв нэг “Бөөний үнээр борлуулж байна” гээд л“шахчихна”. Иймээс эмийн хэрэглээ өндөр өвлийн улиралд ядаж хяналттай ажилламаар байна.

Б.Цэцэгдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих