“Олон жил төрд орж бугшлаа даа”
Манай парламентад бөх гишүүд нэлээд бий. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, сүмоч Д.Батбаяр гээд улс эх орныхоо нэрийг далхийд гаргаж байсан тамирчид. Харин тэднийг УИХ-д анх ороход нь хэлгүй, дүлийгээр нь дуудаж ад үзэж байсан хүмүүс ч мэр сэр байж л байдаг.
Сүүлийн үед Б.Бат-Эрдэнэ гишүүн хэнийг ч дагуулахааргүй ярьдаг хэлдэг болсон. Хааяа бүр хэрэлдчихдэг болоод буй. Цагаан cap, үндэсний их баяр наадмаар ч зодоглохоо байсан.
Харин монгол бөхийг Гиннесийн номын хуудаснаа бичих барилдаанд Б.Бат-Эрдэнийг зодоглоход “Олон жил улс төр гэдэг хэрүүлийн тогоонд бугшлаа даа. Аварга маань сүүлийн үед ам нь л илүү ажилладаг болоод байсан юмсан. Хөдөлгөөн нь удааширчихаагүй бол чамгүй сайн барилдах ёстой” хэмээн жиг жуг ярингаа үзэн суух дэмжигчид нь олон байлаа. Б.Саран
URL: