Халдлага үйлдэхийг уриалжээ
Алан хядах “Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн Айман аль Савахири барууны орнуудад амьдарч, ажиллаж буй исламын шашинтнуудад хандан мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Америкийн засаг захиргааг дэмжиж, исламын шашинтнуудын эсрэг хориг тавьж буй барууны өндөр хөгжилтэй орнуудад халдлага үйлдэж, шашнаа авч үлдэхийг уриалсан дөрвөн минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
Тус бичлэг нийтэд хүрсний дараа АНУ, Их Британийн удирдлагууд Савахириг олон нийтийг террорист халдлагад уриалан дуудсан хэмээн буруутгаж, бичлэгийг нь блоклох, хамгийн их хэрэглэгчтэй фэйсбүүк зэрэгт байршуулахыг хориглосон байна. Бичлэгийн төгсгөлд Израйлийн удирдагчийг зэмлэж, палестинчуудын эсрэг хүч хэрэглэвэл хариуг нь барихаа сануулжээ. Тэрбээр мөн палестинчуудыг аль болох олон израйлийн аминд хүрэхийг зөвлөсөн аж.
Савахири “Биднийг доромжилсон бүхэн хулгана шиг үхэх болно” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
URL: