Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр хэд хэдэн аймгийн дунд нэг давж заалдах шатны, түүнчлэн хэд хэдэн дүүргийн дунд нэг анхан шатны шүүх байгуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог бэхжүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих