Хутгалуулсан цагдаа эмчлүүлж байна
Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг хутгалж гэмтээсэн хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан. Гэмтсэн цагдааг түргэн шуурхай эмнэлэгт хүргэснээр амь насыг нь аварчээ.
Хутгалуулсан цагдаа одоогоор Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цагдааг хутгалаад хэргийн газраас зугтсан этгээдийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдоор ахлуулсан бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ.
Гэмт этгээд Б гэгч нь 50 настай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан нэгэн аж. Хэрэг үйлдэхдээ согтуу байжээ.
Ж.Батсайхан
URL: