АНУ-ын алдарт жүжигчин Фред Томсон 73 насандаа таалал төгслөө

АНУ-ын улстөрч, сенатч байсан жүжигчин Фред Томсон 73 насандаа таалал төгссөн талаар хэвлэлүүд бичиж байна. Тэрээр кино урлагийн олон бүтээлд өөрийн дүрийг мөнхөлснөөс гадна улс төрийн амьдралд ухаалаг нэгэн байсан юм.

Түүнийг гэр лимфома гэх өвчнөөр таалал төгссөн талаар мэдээлсэн юм. Засгийн газрын болон Конгрессын улстөрчид, төрийн зүтгэлтнүүд түүнд хүндэтгэл үзүүллээ. Тэрээр сайн аав, нөхөр, өвөө байсан гэдгийг гэрийнхэн нь олонд дуулгаж, АНУ-ын улс төрд хийж бүтээсэн зүйлтэй Конгрессын гишүүн байсан гэжээ.

Тэрээр Бүгд найрамдах намын гишүүн байсан ч 1994 онд анх улс төрийн карьераа эхлүүлж, Конгрессын гишүүн болж чадсан байна. Ингээд 2002 онд дахин улс төрд өрсөлдөхгүй гэдгээ илэрхийлж, Иракийн дайнаас өмнө албан үүргээ хүлээлгэн өгсөн удаатай.

Харин 2008 онд тэрээр Обаматай өрсөлдөх тухай мэдэгдэж, нэр дэвшсэн боловч хангалттай санал аваагүй юм. Гэсэн хэдий ч түүнийг улс төрд их зүйл хийсэн, жүжигчин бас сайн найруулагч байсан талаар АНУ-ын хэвлэлүүд бичиж байна.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих