Дэд сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар дэд сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Сангийн сайд Б.Болор төсөвт шинэчлэл хийнэ хэмээн мэдэгдэж ирэх оны төсөв болон 2015 оны төсвийн тодотголуудыг оруулж ирсэн.
Тэрхүү шинэчлэлийн хүрээнд дэд сайдуудын орон тоог цомхтгохоор болсон. Өнгөрсөн баасан гарагт чуулганаар 2015 оны төсвийн тодотголоос дэд сайдуудын төсвийг хасч баталсан. Хуулийн дагуу төсвийн тодотголыг батлагдсан өдрийн маргаашнаас дагаж мөрдөх ёстой юм.
Дашрамд дурдахад өнгөрсөн наймдугаар сард МАН-ын дэд сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан. Тиймээс өчигдөр үлдсэн дэд сайдуудыг орон тооны цомхтголд орууллаа.
URL: