Дэлхийн мөрөн Идэр гол

Завхан аймгийн Хангайн сүрлэг нуруунаас эх аван 700 км урт үргэлжлэн, газрын эмжээр болон туузран урсах эно голыг Идэр гол хэмээнэ. Идэр гол нь, Тэлмэн, Тосонцэнгэл сумын нутгаар 452 км урт зам туулж, Хөвсгөл аймгийн Дэлгэр мөрөнд нийлж, өргөн Сэлэнгэд цутгадаг.

Ийнхүү урсан урссаар Хойт мөсөн далайд хүрэх учир нутгийн зон олон “Дэлхийн мөрөн- Миний Идэр” гэж бахархан ярилцдаг ажээ.

Л.Сэлээд
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих