Хоцордог оюутныг 56 зурлагаар бичигддэг ханз үсэг мянган удаа бичүүлж шийтгэнэ
Хятадын Сычуаны их сургуулийн профессор Ван Шыжан хичээлдээ хоцордог оюутнуудыг шийтгэх нэгэн өвөрмөц арга олжээ. Тэрбээр хоцордог оюутнуудыг 56 зурлагаар бичигддэг “биан” хэмээх ханз үсгийг 1000 удаа бичих даалгаврыг өгөх болсон нь их үр дүнтэй болсон гэнэ.
“Биан” ханз ямар нэг утга агуулдаггүй. Профессорыг Шаньжид явахад өгсөн гурилтай хоолны нэрнээс санаа авсан гэж Ван багш хэлсэн байна. Түүний шийтгэлийг ердөө хоёрхон оюутан “хүртээд” байгаа гэнэ. Эхний хоцорсон оюутан 200 удаа бичсэний дараа “бууж өгсөн” бол хоёр дахь нь шийтгэлийг өөрчилж өгөхийг хүсчээ.
Хэдийгээр утга учиргүй гэлээ энэ ханз интернэтээр их л тархаж сошиал сайтууд профессорыг зөвтгөн бичиж байгаа аж. Хятадын Weibo нийгмийн сүлжээнд “Энэ ханзыг 1000 удаа бичих бүү хэл ганц удаа харахад л хичээлээс хоцрох хүсэл төрөхөө болино” хэмээн бичжээ.
Д.Баясгалан
Эх сурвалж: Gereg.mn
URL: