Өршөөгдсөн 2500 иргэнийг энэ долоо хоногт суллана

143960181155ce9493c4e62

УИХ-ын нэгдсэн чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг эцэслэн баталсан. Ингэснээр өршөөлийн хуулийг хүлээж байсан олон аавын хүү “эрх чөлөө”-тэй болох боломж олдсон юм.

Гэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-д бусдын бие махбодид санаатай хохирол учруулах, бусдын эд хө­рөнгийг дээрэмдэх, танхайрах, мөн 9.1.3-т бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль авах, хууль бусаар хө­рөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах зүйл ангийг өршөөлд хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Ингэснээр ял эдэлж буй 2500 орчим хоригдол суллагдана гэх тоог Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комиссоос гаргажээ.

Тэднийг энэ долоо хоногт суллан гэрт нь хүргэнэ. Гэртээ харих замын зардал болон бусад шаардлагатай зардалд зарцуулах 130 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон байна.

Харин хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд яваа 2000-3000 орчим хүний хэргээс 50-60 хувийг нь өршөөлд хамруулахаар болжээ. Ингэснээр нийт 100 орчим хүн өршөөлд хамрагдана гэж Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Д.Ганбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Учир нь жолоо барих эрхээ хасуулсан 81500 хүнээс гадна захиргааны зөрчил гаргаж шийтгүүлсэн хүмүүсийг оролцуулсанаар энэ тоо гарч ирж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих