Нас барсан 10 мянган иргэний нэрээр улсын мөнгө завшжээ

munguuuu

Халамжийн мөнгийг завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нарыг цагдаагийнхан шалгаж эхэлсэн билээ.

Халамжийн ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшсан хэрэг орон нутагт гарч шүүхээр шийдэгдэж байсан удаатай. Тэгвэл энэ удаа нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар шалгаж эхэлжээ.

Нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байжээ. Одоогоор 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа гэнэ.

Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй. Харин арилжааны банктай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсаар байжээ. Мөрдөн байцаалт өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн холбогдох ажилтнууд холбогдож байгаа нь зохион байгуулалттай гэмт хэрэг гэдгийг цагдаагийн эх сурвалж хэлж байна.

Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй ч үлэмж их хэмжээний мөнгөн дүн яригдаж буй аж. Энэ хэрэг зөвхөн сүүлийн үед бий болсон биш олон жилийн турш бугшиж ирсэн гэлцдэг. Тэгвэл хэргийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхэллээ.

Б.Заяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Tags:

Нэр: Тамын сахиул Огноо: 3 November 2015

Өмнөөс нь зээл авсан хүмүүс чинь таануусыг тамд хүлээж байгаа шөө

Нэр: Зочин Огноо: 3 November 2015

Баярсайхан гэдэг чинь бүр Ганди сайд байхын үеийнх шүү дээ. Ганди улаан гараараа хамгаалдаг байсан Тэр үед мөнгө идлээ л гэдэг бүр барьж хорьж байсан боловч МАН-ынх болохоор юу ч болоогүй өнгөрсөн шүү дээ

Сэтгэгдэл бичих