Ли овогт хятад эр 256 насалжээ

Ли овогт хятад эр 256 насалжээ

Хятадад 200 гаруй насыг насалсан хүн бодитой байсан хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Ли Циньюнь хэмээх тэр хүн 1677 онд Сычуань мужид төрсөн бөгөөд 1933 онд 256 настайдаа бие барсан гэнэ.
Тэрбээр ихэнх насаа уул хадаар явж эмийн ургамал түүж өнгөрөөсөн аж. Ли овогт 1748 онд 71 настайдаа Хятадын армид элсэн тулааны урлагийн багш, цэргийн зөвлөхийн алба хашиж байжээ.Харин үүнээс 179 жилийн дараа буюу 1927 онд тухайн үеийн цэргийн эрхтэнүүдийн нэг, генерал Ян Сэнд очиж бараалхахдаа патиараа татуулснаар түүний цорын ганц фото зураг үлджээ. 250 настай өвгөний талаар генерал хожим бичихдээ “Хараа нь сайн, хөнгөн шингэн алхаатай, урт хумстай, улаан ягаан царайтай хүн байсан” гэжээ.Ли овогт амьдралдаа 24 эхнэр авснаас 200 хүүхэд гарсан, тэдгээр эхнэрийн ганцаас бусад нь өөрөөс нь өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэнэ.

Л.Ган

Tonshuul.mn


URL:

Сэтгэгдэл бичих