Ерөнхийлөгчид нэр дэвшигч улсынхаа өрөөр ард түмнээ айлгав
Хэллоуины баярыг өвөрмөц тэмдэглэгсдийн тоонд АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч багтав. Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн Пол Рэнд улсынхаа нийт өрийг харуулсан “18 триллион доллар” гэсэн бичигтэй цамц өмсчээ. Тэр энэ хувцастайгаа Айов муж руу явсан байна.
“Миний хувцас Хэллоуины бусад бүх гоёлоос ч аймаар” гэж улстөрч Рэнд мэдэгдэв. Пол Рэнд 2015 оны 4-р сард АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр шийдсэнээ олон нийтэд зарласан билээ.
АНУ-ын Сангийн яам бүр 3-р сард төрийн өрийн “тааз”-ыг дээшлүүлж, 18,1 триллион доллар болгох хүсэлтийг парламентдаа тавьжээ. Лимитээ нэмэгдүүлэх ийм хүсэлттэй захиагаа Сангийн яам сар бүр илгээсээр байгаа. Яагаад гэвэл, Америкийн нөөц сар бүр шавхагдаж байгаа аж.
2015 оны 8-р сарын 18-ны байдлаар АНУ-ын төрийн өр $18,350 триллион болжээ. Америкийн Засгийн газар чухам энэ өрийг өөрийн зээлдүүлэгч нартаа төлөх ёстой. 4 жилийн дотор Америкийн өр 3 триллион доллараар нэмэгджээ.
www.mnews.mn
URL: