Лениний ихрийн өрөөсний тухай 22 гэрэл зураг
Зөвлөлт засгийн анхы удирдагч, нэгэн цагт дэлхийн хөдөлмөрчдийн их багш, пролетарийн хувьсгалын эцэг гэгдэж байсан Владимир Ильич Ленин / Ульянов / ихэр байсан тухай сонин баримтыг түүхчид олж шуугьж байна. Үнэхээр зөвлөлт засгийнхан нууцалсаар байсан баримтуудаас үзэхэд Ленин маань Сергей гэдэг ихэр ахтай байжээ. Баримтууд энэ.
-
1Энэ бол бидний мэдэх, дэлхийн хөдөлмөрчдийн их багш Владимир Ильич Ленин.
-
2Володя болон Сергей хоёр. Уфа хот. 1874 онд дөрвөн настайдаа
-
3Ульяновын гэр бүл. 1879 он.
-
4Сергей нь Ленинээс огт өөр араншинтай, амьтанд хайртай, боловсролын үнэмлэх авснаасаа хойш насан турш цагаан хоолтон байсан гэнэ.
Харин Володя огт өөр байсан аж. 1880 онд муурын зулзага усанд живүүлэхээр явах үедээ авхуулсан зураг. -
5Сергей 1885 онд Уфад ирээд яармаг дээр Владимиртай санамсаргүй тааралдаж татуулсан гэрэл зураг. Зүүн гар талд Владимир Ильич.
-
6Владимирын хэрцгий авир болон гэр бүлийнхний нь хувьсгалт үзэл ихрүүдийг нэгэн хэсэг зам салахад хүргэсэн байна. Сергей 16 насандаа гэрээсээ явж Уфим губернд очин тун удалгүй нутгийн Зухра гэдэг бүсгүйтэй гэрлэхэд гэрийнхнээс нь хэн нь ч хуримд нь очоогүй байна.
Зураг дээр Сергей гэргий Зухрагийн хамт. 1888 он. -
7Хэсэг хугацааны дараа Сергей ихэртэйгээ уулзаж үг хэлээ олоцохыг оролджээ. Энэ бол 1894 онд Тактал тосгонд авхуулсан зураг.
-
830-аад насандаа Сергей Ильич лааны тосны худалдаа эрхлэн багагүй хөрөнгө хуримтлуулж гурван сайхан бүсгүйг эхнэр болгон авч чадсан гэдэг. Сергей 1899 онд Уфа орох замд.
-
91905 оны бослогын дараа коммунистууд хөрөнгөөр гачигдаж хүнд байдалд орлоо. Владимир Ильич 1906 оны хоёрдугаар сард “Хөрөнгө, хангамжгүйгээс хувьсгал хүнд байдалд орлоо” хэмээн ах Сергейдээ бичиж тусламж гуйсан байна. Сергей ч татгалзаж хойш суусангүй лааны тосны бүх нөөцөө зараад хувьсгалд хөрөнгө оруулахаар Петроградыг зорьсон байна.
Сергей Ульянов Петроградыг зорьж яваа нь. 1906 он. -
10Тэр үед Владимир Ильяич аугаа их ялалтдаа бэлтгэж байлаа. Тэрээражиличн тариачдыг ухуулж сэнхрүүлэхийн зэрэгцээ зэвсэг бэлтгэж байлаа. Ленин сүх ирлэж байгаа нь. 1905-1906 он.
-
11Октябрийн хувьсгал ах дүү ихрийг дахин нэгтгэлээ. 1917 он.
-
12Ленин ахынхаа үгийг ямагт сонсдог, зөвлөлддөг байсан тухай Крупская дурссан байдаг. Москва Кремль. 1918 он.
-
13Тэдний усны дусал шиг адил төрх нь заримдаа инээдэм болох нь байж. Сергей Ильич нэг удаа Кремльд орох үнэмлэх авахаар гэрэл зургийн газар ирж, харин үнэмлэх дээр нь “Ленин.В.И” гэж бичсэн гэдэг.
-
14Залуу бүгд найрамдах улс хөл дээрээ босоод ирэх үеэр Сергей Уфим руугаа буцаж суртал ухуулгын ажил хийх болсон байна.
-
15Ленин нас барсны дараа Сталины дэглэм гарч ирэн их удирдагчийн хамтран зүтгэгчдийг агнаж эхэллээ. Энэ жагсаалтын эхэнд Сергей Ильичийн нэр байсан нь мэдээж. Ингээд л тэр Литва руу зугтаж, Румынээр дамжин Швейцарид очжээ.
“Би дүүгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, оросын төлөө зүтгэх аргагүй бөолоод хэлмэгдүүллээс зугтаж гарсан” гэж тэрээр өдрийн тэмдэглэлдээ бичжээ.
Швейцари. Цюрих. Худалдаачин Сергей Ильич лангуун дээрээ. 1937 он. -
16Гэлээ ч Сергей марксизм, ленинизмд итгэлтэй хэвээрээ, 1938 онд Лениний үйл хэрэгт үнэнч нөхөдтэй холбоо тогтоохыг оролдож байжээ.
Сергей Ульянов. Л.Троцкийтой хамт. Мексик. 1938 он. -
17Мексик бол Сергей Ильичийн хоёр дахь гэр нь байлаа. Тэрээр тэнд өөрийн алдарт “Түүхийг өөрчилсөн эргэлт” гэдэг номоо бичсэн нь гадаадын олон хэлээр орчуулагдаж, 40 удаа дахин хэвлэгдсэн байна. Сергей Ленин. Мехико. 1942 он.
-
18Сергей Ильич “Лалын шашин бол хувьсгалын сүүлчийн найдлага” өгүүлэлтэйгээ. 1946 он. Багдад.
-
19Үнэхээр түүний гол үзэл баримтлал нь коммунизмыг “лалжуулах” явдал байлаа.
Меккад хоёр жил амьдрах үедээ тэрээр охинтой болсон гэсэн мэдээлэл бий. Мекка.1949 он. Лалын шашинтнуудтай. -
20Харамсалтай нь энэ үзэл нь Орос оронд, гадаадад ч дэмжлэг авсангүй. 1950-иад онд Фидель Кастрогийн урилгаар Кубад очоод насан эцэстлээ тэнд амьдарсан байна.
Кастро, сергей Ильич хоёр. 1955 он. Мехико. -
21Гавана. 1959 он.
-
22Сергей Ильич Кубад 1965 онд нас барсан байна. Куба, Сантьяго дахь цэцэрлэгтээ. 1964 он.
URL: