Ерөнхийлөгчийн зурагтай марк хэвлүүлжээ

Европын парламентаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлсэн байна. Тус парламентын хүндэт индрээс үг хэлсэн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлдэг нь Европын парламентад уламжлал болсон ажээ. Энэ дагуу ийнхүүманай улсын төрийн тэргүүний зурагтай маркийг хэвлүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны зургадугаар сарын 8-10-нд Евро парламентад айлчлан мөн сарын 9-ний өдөр үг хэлсэн билээ. Уг үйл явдалд зориулан гаргасан дугтуй, марк нь шуудангийн бусад дугтуй, маркийн адил үнэт цаас бөгөөд захидал харилцаа, шуудан холбоонд ашиглах боломжтой юм байна.

М.Өнөрөө

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих