Леонардо Ди Каприогийн “нууц хүү” 21 настай модель

Швейцарь улсын загвар өмсөгч 21 настай Конрад Аннерудтай танилцана уу. Тэрээр загвар өмсөхөөс гадна хөгжимчин, бармены ажил эрхэлдэг. Түүнийг жүжигчин Леонардо Ди Каприогийн залуугийн дүр төрхтэй адилхан гэж тааралдсан хүн бүр хэлдэг байна. Залуу хүү “Хүмүүс намайг нэрээр минь биш Лео гэж байнга дуудах хэцүү л дээ. Гэхдээ тэрэнтэй адилхан харагддагтай баяртай байна. Тэр царайлаг шүү” гэж ярьжээ.


Тэрбээр инстаграм дээр 75 мянган дагагчтай болсон Леогийн “нууц хүү” олон нийтийн сүлжээний шинэ сенсаци болоод байна.  Тэр өнгөрсөн зун Итали явахдаа үсээ хуссан бөгөөд энэ үед нь ч хүмүүс түүнийг Леотой адилхан гэж, зургаа авахуулъя гэж гуйгаад их төвөг уддаг аж.


URL:

Сэтгэгдэл бичих