Таны мэдэхгүй байж болох түүхэн дэх хамгийн харгис 10 эрүү шүүлт Цуврал 1

1441596608_maxresdefault

Эрүүдэн шүүлт бол улс орон бүрийн хөгжлийн замналд байсан аймшигтай харгислал юм. Эрүүдэн шүүлтийн талаар маш олон өөр өөр утга санаа бүхий баримтууд байдаг. Гэхдээ тэдгээр баримтууд нь бүгд нэг ижил утга санааг илэрхийлдэг. Тэр нь өвдөлт.

1. Хоног 

Таны мэдэхгүй байж болох түүхэн дэх хамгийн харгис 10 эрүү шүүлт Цуврал 1

Энэ эрүү шүүлт нь Европын орнуудад түгээмэл байсан. Түүхэнд хоногт суух хэмээн бичигдсэн байдаг. Шийтгүүлэгч этгээдийг хоногт хөдөлгөөнгүй суулгана. Дараа нь сүү, зөгийн бал зэргийг биен дээр нь түрхэнэ. Эрүү шүүлт авч буй хүний биен дээр их хэмжээгээр ялаа ирж биеийн хэсгүүдээс нь идэж эхэлдэг гэнэ.

2. Хүрэл Bull 

Таны мэдэхгүй байж болох түүхэн дэх хамгийн харгис 10 эрүү шүүлт Цуврал 1

Сицилийн Bull гэж нэрлэдэг энэхүү эрүү шүүлт нь эртний Грекээс гаралтай. Өөрсдийн зохион бүтээсэн метал бухандаа шийтгүүлэгч этгээдийг хийж хүлнэ. Дараа нь доороос нь түймэрддэг гэнэ.

3. Тэрс үзэлтнүүдийн сэрээ 

Таны мэдэхгүй байж болох түүхэн дэх хамгийн харгис 10 эрүү шүүлт Цуврал 1

Энэхүү эрүүдэн шүүх төхөөрөмж нь оосор, чиглүүлэгч, хоёр талтай сэрээ зэргээс бүрддэг. Шийтгүүлэгч этгээдийн хүзүүнд нь зүүгээд хэргээ хүлээтэл нь зүгээр орхидог. Энэ зүүлттэй байхад унтаж хэвтэж хоол идэж чадахгүйгээс гадна ямар нэг хөдөлгөөн хийх гэж оролдвол шийтгүүлэгчийн эрүү болон өвчүүг сүлбэдэг гэнэ.

4. Хүзүүний эрүүдэн шүүлт

Таны мэдэхгүй байж болох түүхэн дэх хамгийн харгис 10 эрүү шүүлт Цуврал 1

Энэ эрүүдэн шүүлт нь Тэрс үзэлтнүүдийн сэрээтэй ижилхэн. Шийтгүүлэгч этгээдийн хүзүүнд нь байршуулаад хэргээ хүлээтэл нь зүгээр орхино. Энэ зүйлийг зүүсэн тохиолдолд хөдөлгөөн хийж болох ч гэлээ хоол идэж унтаж болдоггүй гэнэ. Энэхүү төхөөрөмжийг метал болон модоор хийдэг байжээ.

5. Цовдлолт 

Таны мэдэхгүй байж болох түүхэн дэх хамгийн харгис 10 эрүү шүүлт Цуврал 1

Зарим улс оронд өнөөгийн практикт байдаг боловч зарчмын хувьд маш эртнээс гаралтай. Хүмүүс Есүс Христийг төсөөлдөг. Энэ эрүүдэн шүүлт нь том модон загалмайд шийтгүүлэгч этгээдийн хоёр гар хоёр хөлийг хаддаг. Шийтгүүлэгч нас барах хугацаа нэг өдөр байдаг гэнэ. Энэ нь түүхэн дэх хамгийн харгис тарчлааж алдаг шийтгэл юм.

6. Иудас өлгий 

Таны мэдэхгүй байж болох түүхэн дэх хамгийн харгис 10 эрүү шүүлт Цуврал 1

Энэ шийтгэл нь түүхэнд хамгийн харгис шийтгэлүүдийн нэгээр бичигдсэн байдаг. Шийтгүүлэгч этгээдийг нүцгэлж биеийг нь оосорлон уяж тусгай бэлтгэсэн механик машинд хүлнэ. Дараа нь хөлийг нь хүлж татдаг.

7. Хар тугалга ус цацагч 

Таны мэдэхгүй байж болох түүхэн дэх хамгийн харгис 10 эрүү шүүлт Цуврал 1

Энэ төрлийн шийтгэл нь хүнийг тарчлааж үхүүлдэг гэнэ. Энэхүү бэлтгэсэн тусгай төхөөрөмжинд тугалга, бохь,буцалсан ус зэргийг хийдэг. Дараа нь шийтгүүлэгч этгээдийн ам болон хамарт нь хийж зовоодог байна. Энэ төрлийн төхөөрөмжийг Европын улс орнууд хоригдолд ихээр хэрэглэдэг байжээ.

8. Төмөр Maiden 

Таны мэдэхгүй байж болох түүхэн дэх хамгийн харгис 10 эрүү шүүлт Цуврал 1

Эрүүдэн шүүх төхөөрөмж дундаасаа хамгийн боловсронгүй нь хэмээн бичигджээ. Энэ төрлийн төхөөрөмжинд шийтгүүлэгч этгээдийг хийнэ. Дараа нь асуусан асуултанд хариулахгүй байх мөн худал хариулт өгөх, албаар хэрэг тохох үедээ ашигладаг байжээ. Энэ төхөөрөмжинд орсон хүнийг иртэй зүүнүүдээр хатгаж маш их өвдөлт мэдрүүлдэг байжээ.

9. Авс

Таны мэдэхгүй байж болох түүхэн дэх хамгийн харгис 10 эрүү шүүлт Цуврал 1

Түүхэнд Монголоор орчуулбал арга авс эрүү шүүлт гэж нэрлэгддэг. Энэхүү төхөөрөмжинд шийтгүүлэгч этгээдийг хийгээд өндөр газар дээрээс холбож орхидог. Хэрээний хоол болгох зорилготой гэнэ.

10. Thumbscrew 

Таны мэдэхгүй байж болох түүхэн дэх хамгийн харгис 10 эрүү шүүлт Цуврал 1

Шийтгүүлэгч этгээдэд хэрэг хүлээлгэх зорилготой зохион бүтээгдсэн механик төхөөрөмж. Анх зохион бүтээхдээ хүний хурууг хавчих зорилготой байсан бол сүүлдээ улам том болж тохой өвдөг зэргийг хавчдаг болжээ. Европ ч гэлтгүй бүх улс оронд түгээмэл дэлгэрсэн эрүүдэн шүүх төхөөрөмж. Үргэлжлэл бий…


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих