Халхголын 500 мянган га газрыг МАН дэмжээд байна уу, эс дэмжээд байна уу

12188402_1192499494111718_1745689260_n timthumb

Сүүлийн хэдэн өдөр төвийн хэвлэл мэдээлийн томоохон сувгуудаар МАН-ын Бид хамтдаа хэлэлцүүлгийн талаар тасралтгүй сурталчилсан. 5 хоног үргэлжилсэн уг хэлэлцүүлэгтээ чамгүй хэмжээний хөрөнгө зарсан нь харваас илт. МАН-ын сонгуулийн сурталчилгаа үүгээр эхэлсэн гэж ойлгож болохоор байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд МАН-ын дарга М.Энхболд Дорнодчуудад хамаатай нэг мэдэгдэл хийсэн нь нутгийханы чихийг нь мялаасан гэлтэй. Учир нь Халхголын чөлөөт бүсийн 500 мянга га газрыг МАН дэмжихгүй гэдгээ албан ёсоор зарласан явдал байв.

Гэвч МАН-ын дарга юу гэж хэлэх нь Дорнодын МАН-ынханд огтхон ч хамаагүй бололтой. Учир нь Халхголд АН-ын Р.Бурмаа сайд ажиллахдаа Дорнод аймгийн Чойбалсан хотын намын хорооны дарга, аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, Уулаа буюу П.Мөнхтөртэй шадарлан явж хамтдаа хөөгдөж ирсэн юм.

Дорнодчууд тэр чигтээ энэхүү бусармаг үйл явдлыг эсэргүүцэн жагсаж байхад Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр харин дэмжихийн дээдээр дэмжиж АН-ын сайдыг дагаж яваа нь Халхголчууд, тэр дундаа МАН-ын дэмжигч иргэдийг ихээхэн бухимдуулсан сурагтай.

dornod.net


URL:

Сэтгэгдэл бичих