Цэвэр усны үйлдвэрүүдэд шалгалт оруулав

1ц
ШӨХТГ-аас хийсэн судалгаагаар хуванцар савны хэрэглээ хяналтгүй, ахуйн зориулалтаар ашиглах боломжтой савыг Монголд худалдаалдаггүй болох нь тогтоогдоод буй.
Тус судалгааг гэр хорооллын айл өрх, томоохон зах худалдааны төвүүдэд хийсэн. Зах, худалдааны төвүүдэд худалдаж, ашиглаж байгаа хүнсний зориулалттай, 5 номерын тэмдэглэгээ болон стандартын шаардлага хангасан савыг зах зээл дээр хангалттай худалдаалдаггүй нь тогтоогдсон.
Ийм тэмдэглэгээтэй сав хилээр тэр бүр орж ирдэггүй юм байна.

Харин тос, химийн бүтээгдэхүүн хадгалах тэмдэглэгээтэй, эсвэл ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээгүй, хаана үйлдвэрлэсэн, зориулалт нь тодорхойгүй савыг нийтлэгээр худалдаалж байна.

Иймд энэ долоо хоногоос цэвэр ус үйлдвэрлэдэг байгууллагуудыг шалгаж эхэлсэн аж. Үүгээрээ хуванцар сав ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгдсэн нэг тэмдэглэгээтэй сав суулганд бүтээгдэхүүнээ зарж борлуулахыг шаардах юм.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих