Цагдаагийн албан хаагч халдлагад өртөж, хутгалуулжээ
Өчигдөр шөнө дахин нэг цагдаа хутгалуулсан хэрэг гарлаа. Гэхдээ энэ удаад албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа согтуу этгээдийн халдлагад өртжээ. Тухайлбал, өчигдөр шөнө 23.00 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст согтуу хүмүүс танхайраад байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус хэлтсийн цагдаагийн албан хаагчид очиход согтуу этгээд дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийг хутгалаад зугтжээ. Хутгалуулсан цагдааг яаралтай ГГСҮТ-д хүргэн хагалгаанд оруулахаар болсон аж. Харин хутгалсан этгээд хэргийн газраас зугтсан учир Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэллээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tiishdee ydarsan irgeded yaj sur uzuuldeg bilee zurhend ni hutgalsan bol goe tee