Дэлхийн хамгийн хуурай газар цэцэглэжээ

a7f43f277b26d7831ab25d8294a3393aЧили улсын Атакама цөл бол дэлхийн хамгийн хуурай газар юм. Гэвч энэ жилийн хур борооны хүчээр цөлийн төрх тэр чигтээ өөрчлөгджээ.

Тус цөл 173 сарын турш дусал бороо ороогүй гэдгээрээ дэлхийн хамгийн хуурай газар гэж нэрлэгддэг байна.

Атакама цөлийн зэргэлдээ орших өмнөд Арикагийн Антофагасто хотод жилийн дундаж хур тунадас ердөө л 0,007 инч байдаг.

Гэвч жил бүр Эл Нино байгалийн үзэгдлийн улмаас тус газар нутагт хүчтэй аадар бороо ордог бөгөөд энэ жилийн гуравдугаар сард Атакама цөлийн хөрсөнд 0,96 инч хур тунадас буужээ.

Энэ бол тийм ч их тоо биш боловч 14 жилийн хугацаанд анхны бороо байсан аж. Аадар борооны улмаас Копиапо гол савнаасаа хальж, есөн хүн живсэн байна.

Атакама цөлд Эл Ниногийн улмаас таваас долоон жилийн давтамжтайгаар замба цэцэг цэцэглэдэг бол энэ жилийн борооны улмаас замба цэцэг илүү их дэлгэрч, цөлийг бүрхжээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих