Хөөгдөх л тавилантай “ХОЁР” Р.Бурмаа

1446185328_527-1352451308s_500x500Хэлсэн үгнээсээ буцах тохиолдол хүний амьдралд алийг тэр гэх вэ. Харин хэдий хэр хугацаанд эргэж, буцсан гэдгээр нь тухайн хүний араншинг тодорхойлох хандлага түгээмэл. Зарим нь асар богино хугацаанд хоёр хүний дүрийг гайхамшигаар бүтээж чадах нь ч бий. Тэгвэл яг энэ түгээмэл үзлээр АН-ын  жагсаалтын долдугаарт бичигдэж УИХ-ын дугуй танхимд хөл тавьсан, ХХАА-н сайд Р.Бурмааг шүүж үзвэл хариулт нь тун хялбархан урсан ирж байна. Тиймээс хамгийн түрүүлж бүгдийн сайн мэдэх жишээнээс эхэлье.

 

Намын дарга асан Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрыг унагахад жинтэй хувь нэмэр оруулах үедээ тэрбээр “Давхар дээл”-тэй байх хуулийг яаралтай зогсоох хэрэгтэй гэсэн хатуу байр суурьтай байлаа. Тэр ч бүү хэл Н.Алтанхуягийн танхимын унах босохыг дэнслэх үед МАН-ынхантай хавсайдан эсрэг коноп дарж байсан түүхтэй. Энэ бол эрт биш энэ цагийн баримт. Гэтэл хэдхэн сарын дараа “Давхар дээл”-ийг эсэргүүцэгч маань идэр есийн хүйтэн жаварт ч даарахааргүй болтол биеэ зузаалсан нь содон. Маш товчхондоо нэгэн биеийн хоёр дүртэн болсон гэсэн үг л дээ. Уг нь УИХ, Засгийн газрын гишүүн гэсэн хавсарсан албан тушаалтай байх нь төрийн ажлыг цалгардуулдаг тухай хамгийн сайн ойлгосон цөөн хэдэн гишүүний нэг байсан гэж итгэж асан юмсан. Гэтэл Сайдын дамжаанд суухын тулд л ийнхүү оочер дайрч, намынхаа нөхдөөс хариу авч байсан ажээ. Ямартай ч сайдын суудал түүний санаа бодолд тэр дор нь саад болж дөнгөсөн юм шүү. Энэ бол мартаж болохгүй үнэн…
Тэгвэл энэ эмэгтэйн улстөрийн замналыг авч үзвэл гайхмаар нь үргэлж өсөх дараалалтай явж иржээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн намын жагсаалтад долдугаар “байр” эзэлсэн, шинэхэн гишүүн байхдаа Өргөдлийн байнгын хороон дарга болсон,  Засгийн газар унагаалцаж сайдын суудал авсан гээд хоёр жил гаруйн хугацаанд энэ байр суурьт иржээ.
Гэвч энэ явцад “хоёр” Р.Бурмаа маань ам, ажил хоёроо үргэлж зөрүүлж ирсэн байх юм. Маш товчхондоо “Давхар дээл”-ийг нэг Р.Бурмаа нь эсэргүүсэн бол нөгөө Р.Бурмаа нь зөвшөөрөөд “Давхар дээл”-тэн болчихсон. Сонгогчдын боловсролд анхаарч, сонгуулийг …

URL:

Нэр: Anonymous Огноо: 31 October 2015

Хэлэх үг олдохгүй юм.

Сэтгэгдэл бичих