Мянгат малчин хүүхэд зодож хөнөөжээ

mal

Сүүлийн үед мянгат малчдын үйлдэл хэрээс хэтэрч, ави р нь дийлдэхээ больж буйг нутгийнхан нь иргэд хэлж, ярьсаар байна. Тэдний энэ байдлыг батлах мэт саяхан Төв аймагт саяхан мянгат малчин нэгэн эртуслах малчныхаа хүүхдийг зодож хөнөөсөн хэрэг гарчээ.

Тэгвэл өнгөрсөн жил мөн Төв аймагт наадмын өмнөхөн мянгат малчны хүүхдүүд нэгэн малчны малыг чонын хоол болгосон хэрэг гарсан ч тэгсхийгээд намжсан. Тэгвэл энэ удаад хүний аминд хүрсэн хэргийг арай ч замхруулахгүй мянгат малчдын давруу зантай ярих цаг нь болсныг гэрчилнэ.

Мянгат малчин оршин суугаа нутагтаа хаан луугаа сууж дарга, цэргээ үл тоох болоод удсаны дээр хотоос ирсэн зочид, төлөөлөгчдийг гэртээ дайлж цайлан малаа хэрхэн өсгөсөн авьяасчадвараа танилцуулж гавьяа шагналын эзэд болдог. Үнэндээ тэдний малыг ядарсан туслах малчид нь хоногийн 24 цаг нойр хоолоо хасан байж малладаг бөгөөд төрөөс туслах малчдын ажил хөдөлмөрийн үнэлдэггүй билээ.

Яг л феодлын үе шиг маш бага хөлсөөр туслах малчид эзнийнхээ хий гэсэн бүхнийг хийж хоногийн хоолоо залгуулдаг. Тэгээд ч болоогүй мянгат малчид туслах малчидтайгаа боолтой харьцаж байгаа юм шиг авирлаж хүүхдийг нь зодож, эхнэрийг нь оролдож, нөхрийг нь өвллийн хүйтэн гэлтгүй хол ажилд хүчээр явуулдаг болж.

Мөн зуны халуун, өвлийн хүйтэн гэлтгүй эрэгтэй хүүхдийг нь морь унуулж, даарсан, бэртсэн үед нь ч үл тоодог болжээ. Ямартай ч, энэ мэт авирлах болсон мянгат малчид төрөөс хэрэгжүүлэх гэсэн малын хөлийн татварыг хамгийн ихээр эсэргүүцсэн хүмүүс.

Татвар төлдөггүй тэд малаа төрийн хамгаалалтад байлгадаг мөртлөө зуднаар хамгийн их тусламж, дэмжлэгийг төрөөс авдаг билээ.


URL:

Нэр: х Огноо: 30 October 2015

Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна гэсэн хуультай орон шүү дээ, арай л дэндэж байна даа

Сэтгэгдэл бичих