Хар тамхи хяналтнаас гарчээ
Хар тамхи хамжааргагvй болчихлоо гэж дээр дооргvй л ярьцгаах боллоо. Яг vнэндээ манай улсад хар тамхи гээч аймшигт тахал аль хэдийнэ хяналтнаас гарч залуус олноороо шоронгийн vvд хаалгыг татах болсон нь нууц биш. Тухайлбал, єнєєдєр Цагдан хорих 461 дvгээр ангид хар тамхины хэргээр шалгагдаж байгаа 2000-иад залуус бий гэсэн тоо байдаг юм билээ. Тэгэхээр хар тамхи гээч хар тахал бидний залуу vеийг аль хэдийнэ бvрэн эзэмдэж эрхшээлдээ оруулчихжээ гэж ойлгож болно.
Єєрєєр хэлбэл, Монгол Улс 1999 онд Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг анхны судалгаагаа хийсэн байдаг. Олон улсын жишгээр хар тамхи хэрэглэж буй нэг хvний цаана дєрвєн хvн байдаг гэж тооцдог юм билээ. Ингэхээр Монгол Улсын хэмжээнд 16 000 хvн хар тамхи хэрэглэж байна гэсэн судлагаа байгаа. Тэгвэл нийтдээ 64 000 хvн хэрэглэж байна гэсэн vг. Эдгээр тоо судалгаанаас харахад мансуурагчдын хvрээ тэлж, хар тамхины тєрлийн бодис баар цэнгээний газар зарж, борлуулдаг томоохон сvлжээ бий болж. Хар тамхитай холбоотой таагvй зvйлс нийгэмд тvгэх нь сvvлийн vед улам ихээр олширсон. Тухайлбал, ” Нэр нєлєє бvхий албан тушаалтны хvvхдvvд нийлж хар тамхи татан мансуурдаг байсныг илрvvллээ”, “Олны танил дуучдын хар тамхи татсан хэрэг мєрдєн байцаалтад байна” гээд ойрын vед гарсан хэргvvдийг тоочоод байвал маш олон байгаа. Энэ тєрлийн хэрэг жил ирэх тусам гаарч буй нь юуных вэ хяналт сул байгаагийнх гээд хэлэх гээд байгаа юм.
Яг vнэндээ ийм тєрлийн хэргvvд шvvхээр орж зохих ял шийтгэлээ авдаг ч ямар нэгэн байдлаар хугацаанаасаа ємнє суллагдаад дахин гэмт хэрэг vйлдсээр байна. Уг нь Эрvvгийн цагдаагийн газрынхан хар тамхи хэрэглэдэг, худалдаалдаг байж болзошгvй хvмvvсийг байнга хяналтандаа байлгаж, vйлдэл дээр нь баривчилдаг ч энэ тєрлийн гэмт хэрэг маш нууц байдалд шилжсэн гэх.
Єєрєєр хэлбэл, хар тамхитай тэмцэхэд хязгаарлах, хэрэглээг багасгах, эрэлт хэрэгцээг бууруулах гэсэн гурван vндсэн арга байдаг гэнэ. Тиймээс л Эрvvгийн цагдаагийн хар тамхитай тэмцэх хэлтэс хязгаарлах ажлыг сайн хийдэг ч урьдчилан сэргийлэх ажлыг хийж чаддагvй нь нэгдсэн бодлого болоод санхvvгийн асуудал байхгvйтэй холбоотой аж.
Тухайлбал, энэ цагаан нунтгийн гайгаар олон ч хvн ажил амьдралаа золиосолсон. Санаатайгаар бусдын гараар могой бариулах нэгэн байхад санамсаргvйгээр тэдний хєлд чирэгдэх нь ч цєєнгvй. Тодруулбал, єнгєрсєн хоногт шуугиан тариад буй нэгэн дэд сайдын охин хар тамхины хэрэгт орооцолдлоо хэмээн шуугиж байна. Хэдийгээр мэдэгдэсэн нь дэд сайдын охин боловч тvvний хамсаатан болох 5-6 хvvхэд бvгд л нєлєє бvхий албан тушаалтнуудын хvvхдvvд гэж байгаа юм.
Ямартай ч хэвлэлvvд дэд сайдын нэрийг олон нийтэд зарлачихсан. “Нэр хугарахаар яс хугар” гэж монголчууд ярьдаг. “Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ” ч гэсэн vг бий. Тиймээс л энэхvv тєрлийн гэмт хэрэгт ихэвчлэн томчуудын хvvхдvvд оролцдог гэдгийг хуулийнхан хvртэл хэлж байна. Ямартай ч энэ удаа жирийн иргэн Дорж, Дулмаа нарын хvvхдvvд биш тєрд єндєр албан тушаал хашдаг эрхмvvдийн хvvхдvvд оролцлоо. Тэгэхээр энэ хэрэг мєрдєн байцаалтын явцад хэрхэн шийдэгдэж хэд нь хэрэг хийгээгvй мэтээр наранд гарах бол гэдэг нь сонирхолтой. Тvvнчлэн зарим нэг залуус хар тамхи зєєвєрлєж мєнгє олоод баригдахгvй байх боломжтой гэж ярьдаг гэсэн. Харин албаны хvний хэлж буйгаар “Хар тамхи зєєвєрлєсєн хvний vйлдэл заавал илэрдэг. Нэг, хоёр удаа зєєгєєд баригдахгvй болохоороо хvн амташдаг. Тэгээд гурав дахь, дєрєв дэх vйлдэл дээрээ баригддаг байх жишээтэй.
Vvнийг нь тухайн улс, хууль хяналтын байгууллага мэдээгvй єнгєрдєг юм биш. Харин хангалттай нотлох баримт бvрдvvлэх гээд ажиглаж, хянаж байдаг” юм гэлээ. Ямартай ч олны танил хvмvvс болон vр хvvхдvvд нь эл “хар хор”-ыг ихээр сонирхож торны цаана сууж єдєр хоногийг хар дарсан зvvдээр vргэлжлvvлэх боллоо.
Р.Саруул
Эх сурвалж:
URL: