С.Баярцогт: Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар хэлэлцээрээ эхлүүлнэ ээ

Сангийн сайд С.Баяр­цогттой ярилц­лаа.

-Санхүүчдийн зөв­лө­гөөн болж байна. Энэ үеэр Монгол Ул­сын до­тоо­дын нийт бүтээг­дэ­хүүн 10 их наяд төгрөг хүрч, эдийн засаг суга өсч байна гэж зарла­лаа. Гэвч иргэдийн амь­жиргаа төдийлөн сайж­рахгүй, улам ядуураад байх юм аа?

-2011 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс ха­рахад Монгол Улсын ДНБ 10 орчим их наяд төгрөгт хүрсэн байна. 2007 он буюу одоогоос дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад  ДНБ хоёр дахин өссөн гэсэн үг. Нэг хүнд ногдох ДНБ 3.7 сая төгрөг болж, дөрвөн жи­лийн өмнөхөөс  бараг 2.5 дахин өсчээ. Тоон үзүү­лэлтээр, эдийн засгийн аргачлалаар авч үзэхэд эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа. Хүмүү­сийн амьдрал ч сайжирч байгаа нь илэрхий л ажиг­лагдаж байгаа биз дээ.  Нэг зүйлийг хэлмээр са­нагд­лаа.

Сангийн яам­ны 100 жилийн ой тохиож бай­гаа­тай хол­бог­дуулан сайд нарын намтраар ном хийх гээд дурдат­га­лыг нь цуглуулж  байгаа юм. Саяхан 1996-1998 онд Сангийн сай­даар ажил­­лаж байсан П.Ца­гаан гуай өөрийнхөө дур­дат­га­лыг ирүүлсэн. Тэр хүн дурдатгалдаа “Одоо­гоос 15 жилийн өмнө Мон­гол Улсад нэг ч ком­пани өөрийн гэсэн байр­тай байгаагүй” гэж бичсэн байсан. Одоо бол манай компаниуд дэл­хийн зэ­рэглэлд хүрсэн өөрийн гэсэн байртай, том төс­лүү­дийг санхүү­жүүлж хэ­рэгжүүлж байгаа төдий­гүй олон улсын хө­рөн­гийн бирж дээр хувь­цаа гаргаж байна.

Эдийн засгийг маш энгийн байдлаар ойлгоё гэвэл гурван зүйлийг нь  харах хэрэгтэй гэдэг. Ба­ригдаж байгаа бай­шин, гудамжинд явж бай­гаа машин, гэрээсээ га­дуур ресторанд хооллож бай­гаа хүмүүсийн тоо­гоор тухай улсын эдийн засаг өсч байгаа эсэхийг дүгнэ­дэг. Энгийн энэ гур­ван үзүүлэлтээс харахад л Монгол Улсын эдийн за­саг өсч байна уу, үгүй юу гэдгийг надаар хэ­лүүлэлт­гүй ойлгох байлгүй. Ха­рин нийгмийн тодор­хой  хэсэг нь ядуу амьдарч байна. Тиймээс төрийн бодлогоор хэрхэн зохи­цуу­лалт хийх вэ гэсэн асуудал урган гарч буй.

-Тэгэхээр ха­лам­жийг хавтгайруулснаа хумих шаардлагатай гэж үү?

-Нийгмийн халамжийг  үнэ­хээр тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст хандуулахгүй хавт­гай­руулж байгаа тал бий. Баян ч, ядуу ч, дундаж амьдралтай хүнд ч  адил­хан тэгш хүртээж байгаа.  Ер нь аливаа улсын нийг­мийн халамж нь хэрэгцээ шаардлагатай хүндээ л их хэмжээгээр очиж бай­вал бодлого нь зөв явж байна гэж үздэг юм билээ. Тиймээс нийгмийн ха­ламжийн багц хуулинд өөрчлөлт оруулахаар тө­сөл боловсруулж, тодор­хой эмзэг бүлгийнхнийг түлхүү хамруулъя гэсэн бодлого барьж ажиллаж байна. Энэ дөрвөн жи­лийн хугацаанд нэг  жилд гэхэд 800 тэрбум төгрө­гийг нэмэлт орлого  бол­гож иргэддээ тарааж, жижиг дунд үйлдвэр эрх­лэгчдэд зориулж 30 тэр­бум, сум хөгжүүлэх сан­даа 24 тэрбум төгрөг гар­гаж байна. Энэ мэтээр  хөнгөлөлттэй зээл олгол­тыг нэмэгдүүлж, хөдөл­мөр эрхлэлтийг дэмжсэн бодлого барьж байгаа. Уул уурхайн том үйлдвэ­рүүд ашиглалт орсноор ажлын байр олноор бий болж байна гээд гэрэл, гэгээтэй зүйл цөөнгүй бий шүү дээ. Төгс асуудлаа шийдсэн улс орон гэж хаана ч байхгүй. Цаашид засч, сайжруулах зүйл бишгүй бий.  Бодлогын хувьд анхаарч өмнө­хөө­сөө илүү боломжийг ир­гэд­дээ олгож байгаа гэд­гийг онцлох ёстой гэж бодож байна.

-УИХ-ын 20 гишүүн Оюу толгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тог­тоолтой нийцүүлэн сайж­руул гэсэн шаард­лагыг Ерөнхий сайдад саяхан хүргүүллээ. Та энэ гэрээг гардаж ажил­ласан сайдын нэг. Сайж­­руулж өөрчлөх бо­ломж бий юу?

-УИХ-ын гишүүдийн хүргүүлсэн бичгийг унш­сан. Энэ нь шинэ зүйл биш.  Оюу толгойн хэлэл­цээрийг  хийгээд УИХ-д танилцуулаад явж бай­хад хэд хэдэн гишүүн Монголын талын хувь эзэмшлийг 50 хувьд хүр­гэх саналыг тавьж бай­сан. Оюу толгойн  гэрээг байгуулахдаа УИХ-аас баталсан тогтоолыг  бие­лүүлсэн гэж бодож байна. 57 дугаар тогтоол нь гур­ван заалттай. Нэгдү­гээр заалт болох  Мон­го­лын талын оролцоо 34 хувиас доошгүй байна гэснийг гэрээнд батал­гаа­жуул­сан. Хоёрдугаар заалт нь Оюу толгойн гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд бай­гуул­на гэсэн. Энэ гэрээ манай улсад хүчин төгөлдөр мөр­­дөг­дөж байгаа бүх хуулинд нийцэж байгаа. Гуравду­гаар заалт нь анх­ны хө­рөнгө оруулалтаа нөхсө­ний дараа хууль эрх зүйн орчныг бүр­дүү­лэх за­маар хөрөнгө оруу­лагч талтай хэлэлцээр хийж Монголын талын орол­цоог 50 хувьд хүргэ гэсэн байгаа. Хүчин тө­гөл­дөр мөрдөгдөж бай­гаа Ашигт малтмалын ту­хай хуульд  хувийн хэвш­лийнхэн өөрс­­дөө хө­рөн­гөө гаргаж хайгуул хий­гээд ордоо илрүүлсэн бол Монголын талын орол­цоо 34 хувь байна гэсэн утга бүхий заалт бий.   Хөрөнгө оруу­лагчтай хэ­лэл­цээр хий­гээд 2009 оны наймду­гаар сарын чуулган дээр  УИХ-ын 57 дугаар тог­тоо­лын заал­тыг хангаж байгаа, 30 жилийн дараа 50 хувьд хүргэх болол­цоо­той  гэж танилцуулсан юм. Оюу толгойн ТЭЗҮ-ийг хэлэл­цэх явцад  Мон­голын талын хувь эзэмш­лийг нэмэгдүүлэх  асуу­дал бас л яригдсан.  УИХ-ын Аюул­­гүй байдал, га­даад бодлогын байнгын хо­роо­ноос хоёр чиглэ­лээр  Засгийн газарт үүрэг өг­сөн. Оюу толгойн гэрээ­ний нөхцөлийг сайж­руулж, Монголын талын  эзэмшлийг нэмэгдүүлэх хугацааг нааш нь та­тах, Оюу толгойн гэрээг бай­гуулснаас хойш  шинэ татварын төрөл нэмэгд­сэн, тиймээс Өсөн нэ­мэг­дэх нөөц ашигласны төл­бөрийг авах тухай ярилц гэсэн юм. Хөрөнгө оруу­лалтын гэрээний дагуу Оюу толгой ХХК өсөн нэмэгдэх нөөц ашиглас­ны төлбөрийг төлөх ёс­гүй.

-Яагаад энэ асууд­лыг шийдэхээр хэлэл­цээр хийхгүй байгаа юм бэ. Хөрөнгө оруулагчид гэдийгээд байна уу?

-Хөрөнгө оруулагч тал­тай Засгийн газар хоёр  төрлийн гэрээ бай­гуулсан. Хувь нийлүү­лэгч­дийн болон Хөрөнгө оруу­­­­лалтын гэсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаар бү­тэн жил шахуу хэлэлцээр хийсэн. Түүний үр дүнд нэлээд өөрчлөлт оруул­сан юм. Хүмүүст ойл­гомж­­­гүй байсан зүйлийг тодорхой болгосон.  Тод­руулж хэлбэл, Монголд ашиг авчрах  заалтуудыг нэмж тусгасан байгаа. Дор хаяж нэг тэрбум ам.долларын ашгийг ав­чир­­сан өөрчлөлт оруул­сан. Хөрөнгө оруулагч  өөрийнхөө талын хувь­цааг гадаадын төрийн оролцоотой компанид худалдахаар болбол Мон­­голын Засгийн газ­рын зөвшөөрлийг бич­гээр авна гэсэн нэмэлт заалт оруулсан. Ийм гэ­рээ хэлэлцээр явагдаж байсан учир Хөрөнгө оруу­­лалтын гэрээнд өөрч­­лөлт оруулах асууд­лыг тавиагүй байгаа. Одоо Хувь нийлүү­лэгч­дийн гэрээнд хэлэлцээр хийгээд албан ёсоор өөрч­лөлт оруулсан учир дараагийн хэлэлцээрээ эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, Оюу тол­гойн хөрөнгө оруу­­лалтын гэрээнд өөрч­лөлт оруу­лахаар хэ­лэлцээрээ эх­лүүлнэ ээ.  Ер нь бол Хөрөнгө оруу­лалтын гэ­рээ нь тогтвор­жуулалтын гэрээ юм шүү дээ. Өмнө нь бид тогт­вортой байд­лын гэрээ гэж ярьдаг бай­сан. Түүнтэй адил гэрээ. Тогтвортой байдлын гэ­рээ байгуул­сан бол хоёр тал гэрээгээ хүндэтгэж, аль болохоор өөрчлөөд байхгүйг хичээх ёстой. Гэхдээ нөхцөл бай­дал ийм боллоо, Мон­голын ард түмний хүсэл зориг бол бүх гэрээг өөрч­лөх гээгүй, зөвхөн энэ хоёр асуудлыг тусгахыг шаар­даж байна гээд хө­рөнгө оруулагчидтай хэ­лэл­цээр хийх боломж бол байгаа гэж бодож байна. Хуга­цаа ч байна.

-Сонгууль болохоос өмнө амжиж өөрчлөх хугацаа байна гэж үү?

-Үгүй ээ. Анхны хө­рөнгө оруулалтаа нөхсө­ний дараа Монголын талын оролцоог 50 хувьд хүргэх гэж заасан байгаа учраас өөрчлөлт оруулах хугацаа байна гэж хэлж байгаа хэрэг. Анхны хө­рөнгө оруулалтыг зарим хүмүүс, тав, долоо, арван жилийн дараа нөхнө гээд янз бүрээр ярьж байна. Санхүүгийн тайлан, дүг­нэлтийг авч үзэхэд хэзээ анхны хөрөнгө оруулал­таа нөхөж дуусах нь то­дорхой болоод гараад ирнэ ээ. Энэ саналаа хөрөнгө оруулагч талд  тавина. Хоёр тал харил­цан зөвшилцөж байж л гэрээнд өөрчлөлт орно.

-УИХ ийм чиг бариа­рай гэж заасан байхад анх гэрээ байгуулах­даа л анхны хөрөнгө оруулалтаа нөхс­өний да­раа 50 хувьд хүргэнэ гээд тусгасан бол одоо гадаа­дынхныг гуйгаад суух­гүй. Гэтэл та бүхэн 30 жилийн дараа хувь эзэмшлийн асуудлыг ярина гээд гэрээнд тус­г­а­сан байсан шүү дээ?

-Аливаа гэрээг амар­хан байгуулчихдаггүй. Нэг талын 100 хувийн хүсэл зоригоор болдог­гүй. Тэгэхээр ямар ч бай­сан бид хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд л гэрээг бай­гуул­сан. Хуульд төрийн өм­чийн хөрөнгөөр хайгуул хийж ордыг илрүүлээгүй бол Монголын тал 34 ху­вийг нь үнэгүй эзэм­шинэ гээд заа­сан байдаг. Энэ шаард­лагыг бид бүрэн бие­лүүл­сэн. 50 хувьд хүр­гэхийг 30 жи­лийн дараа гэж оруул­сан л даа. Энэ хугацааг нааш­луу­лахаар хэлэл­цээр хийх нь нээлт­тэй гэж ойл­гож байгаа. Үүнийг бид нууж хаасан зүйл байх­гүй. 2009 оны найм­ду­гаар сард УИХ-ын чуул­ганд 57 дугаар тог­тоолын хэрэг­жилт ийм түвшинд байна гэж та­нилцуулсан. Тэр үед ги­шүүдийн олонхи одоо­гийн мөрдөгдөж бай­­гаа гэрээг дэмжсэн юм. Хүний санаа бодол ч тэр, нөх­цөл бай­дал ч өөрч­­лөгд­дөг. Оюу толгой төслийг эргэлтэд оруулах нь улс үндэстний эрх ашигт нийц­сэн асуу­дал төдий­гүй  эдийн за­сагт ч хөгжил дэвжил ав­чирч байна. Монголчууд үүнээс хүртэх ашгаа  нэ­мэг­дүүлэхийг  хичээж бай­гааг буруутгах аргагүй юм. Д.ДОРЖПАГМА


URL:

Сэтгэгдэл бичих