Налайхын Эрүүл мэндийн төв бөөрний дутагдлын тасагтай боллоо
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв бөөрний гемодиализийн эмчилгээний тасагтай боллоо. Уг тасгийг Налайх хотын иргэн Р.Цэвэгнямын санаачлагаар Япон улсын Токуда сангийн тусламжаар байгуулж буй бөгөөд дүүргийнхээ бөөрний дутагдалтай хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Ингэснээр нэг ээлжинд өдөрт 10 өвчтөн диализийн аппаратанд орох боломжтой болж байна.
Тус төвийн нээлтэнд Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, Улсын их хурлын гишүүн Д.Ганхуяг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлага, Монгол японы нийгэмлэгийн төлөөлөгчид оролцсон аж.
Токуда сангаас гемодиализ эмчилгээний тасгийн засвар, аппарат тоног төхөөрөмжүүдийн холболт суурилуулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
URL: