I, III эмнэлэг үнэгүй оношилгоо хийнэ
Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан “Дэлхийн харвалтын өдөр” тохиож байна. Энэ өдрийн хүрээнд улсын I, III эмнэлгүүд харвалтаас хэрхэн сэргийлэх зөвлөгөөг иргэдэд өгч, үнэгүй оношилгоо, шинжилгээ хийх юм.
Даралт ихсэх, зүрхний эмгэг, бөөр, чихрийн шижин, цусан дахь өөх ихсэх, судасны нарийсал, ханын үрэвсэл, жирэмслэлтээс хамгаалах эм тогтмол хэрэглэх, таргалах, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи хэтрүүлэх, стресс, өөх тос, давс, чихэр их хэрэглэх зэргээс шалтгаалж цус харвадаг байна.
Иймд хүн бүр цусны даралтаа хянаж сурах шаардлагатай аж.
URL: