УБ хотынхоо 376 жилийн ойд

Хаа нэгтэй өвгөд хөгшид  Хааяа нэг уулзаж ярихаараа

Унасан газар угаасан ус  Уугуул нутгаа дурсах юм

Харин миний нутаг гэвэл

Хан Богд уулын ард Хатан тунгалаг Туулын хөвөөнд

Хаш цагаан орд харштай

Хамгаас хайртай Нийслэл Улаанбаатар

Гурван зуун жилийн өмнөөс  Гурван марал мичидийн дор

Гуниг баяр зовлон жаргалд  Гундаж үзээгүй түүхт түмэн

Судлан шинжиж суурийг нь тавьж

Суварга босгож шавыг нь өрж

Дөрвөн уулын дунд сүндэрлүүлж

Дөлгөөн Туулын хөвөөнд цогцлоосон

Бурхан шашны их төв Буурал түүхийн гол жим

Буман хүмүүний түмэн амьдрал

Буянт ардын итгэл шингэсэн

Хаяа уужим тэнгэрийн доор  Хараа алдам хөгжил тэнийсэн

Хайр дурлал хамтдаа хосолсон Хар хор зэрэгцэн оршсон

Хатуу боловч түүхийн шуурганд

Харамсаа нь үгүй Монгол овогтоны

Улс орныхоо хувь заяа Уналт босолт хөгжил цэцэгжилтийг

Шилэгдэн сонгогдсон ардын үрс

Шийдэж байдаг их газар

Оготор шар нарны дор Олон жарны босгыг давахдаа

Онож алдаж унаж босож Омог бардам алхаж яваа

Эзэн Чингэсийн цуут удам

Эрин зууны түүхт түмэн

Эцэг өвгөдийн үр сад Энэ л хотдоо амьдарч байна.

Алсаас ирсэн зочин гийчин  ”Азийн цагаан дагина ” гэж

Ам уралдан магтаж байдаг Алдарт нийслэл хотынхоо тухай

Гурван зуун жаран жилд нь Гуниг зовлон баяр цэнгэлд нь

Эгшиг найргаар бадаг өргөх Эрхэм нэгэн хүсэл төрлөө.

644628_10151223281376552_1302657956_n.jpg

2. Араатаны хаан хүчит арслан Амарч хэвтэж байгаа чюм шиг

Өвгөн аав хүүхдүүдээ тойруулан Үлгэр домог хүүрнэж байх шиг

Дөрвөн жарны алс тэртээгээс Дархлан цаазалж онголж тахисан

Дүнхийх их хайрхан уул Дүнжингарав мину зэ…

Идээний дээж ариун сархадыг  Эртлэн босож сүслэн өргөдөг

Эртнээс нааш домогт мөнхөрсөн  Энэрэлт Сонгино хайрхан мину

Алдарт их нийслэл хотынхоо Ар хормой суудал нь болсон

Ашид мөнхрөх тахилгат уул Ар Чингэлтэй мину зэ

Баатар эрийн сүр сүлдтэй Бадмын цэцэгийн сүр жавхлантай

Бараантан дүнхийх их уул Баянзүрх мину зэ

Дөрвөн их уулын дунд Дөлгөөн Туул Сэлбийн хөвөөнд

Барьж босгосон Нийслэл хотынхоо

Бахдам их сүрийг магтмуу

Сэрүүн Сэлбийн дэнж дээр Дөлгөөн Туулын хөвөөн дээр

Сэтгэл зүрхийг хослуулан  Дүнхийн сүндэрлүүлсэн Өргөө минь

Маахуур толгой Тасганы овоо Маймаа хот Гандангийн дэнж

Алдар толгой Дунд гол Амгаланбаатар Зүүн хүрээ

Американ дэнж Баруун дамнуурчин Айдасын даваа Хамбын овоо

Усны гудамж Улиастай Улаанхуаран Шархад

Цагаандаваа Ногооннуур Цагаанхуаран Хужирбулан

Дамбын рашаан Бэлх Сэлх Даанч сайхан Миний хотоо

Мянга мянган жилийн өмнөөс Миний гэж хэлцэж ирсэн

Дөрвөн их уулынхаа хөндийд Дөлгөөн Туул Сэлбийнхээ хөвөөнд

Үнэхээр сайхан нийслэл хот минь

Үзэсгэлэн төгс сүндэрлэж байна.

3.Хөлд орсон балчир цагаас Хөвөөнд нь тоглож эрхэлж өссөн

Сэрүүн Сэлбийн ногоон дэнж Сэтгэлд нэг л дотно байдаг юм

Хүн болж дуугаа хадааж Хөрсөнд нь унаж хүйгээ тасалсан

Баянзүрх их хайрхан минь Бодол  зүрхэнд  уяатай  байх юм

Эр цээнд анх хүрэхдээ ч Эх орондоо тангараг өргөхдөө ч

Хан уулынхаа нөмөрт байсан Хувь заяандаа би залбирнам

Эрдэм номын ариун мөр Их амьдралын анхны гараагаа

Эхэлж анх мэдэрсэн болохоор Элгэмсүү явдагаа Сонгино хайрхандаа

Дунд голынхоо хөвөөнд нь дуулж явсан дурлалын түүх

Зайсан толгойн оргил дээрх Залуу насны халуун дурсамж

Аргамаг хүлгийн шорвог хөлсийг Амсаж сэргэсэн яармагын дэнж

Алдарт аваргуудын уран барилдаанд Аархаж догдолсон Төв Цэнгэлдэхээ

Цэц мэргэн их харваанд Сэцэн ардын түрсэн уухай

Үеийн үед алдараа дуурсгах миний нутаг Улаанбаатараа

Эзэн Хаадын их цэргийн агтны мөртэй дагшин хөрс

Эзэрхэг харийн учруулсан зовлонд энэлэж байсан ариун хөндий

Туурга Тусгаар улсынхаа  төлөө Цусаа тангараг өргөж мөргөхөд

Ардпын олон баатар эрсийг нууж л байсан  их Хайрхаан

Харгис хэлмэгдүүлэлтийн харанхуй шуурганд Хамтдаа зовсон түүхийн дурсгалууд

Ардчилсан хувьсгалын морин жилд Зоо нь тэнийсэн ард түмээн

Их хотынхоо хэсэгхэн түүхээс эгшиглэж шүлэглэсэн минь энэ буюу

Ч.Амур


URL:

Сэтгэгдэл бичих