Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдлоо

df373db72233ee3big

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын холбогдох заалтыг үндэслэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн энэ оны сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлсэн билээ.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, тодорхой төлөвлөгөөний дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллаж байсан. Тэгвэл манай улс НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлд 192 орноос 172 санал авч сонгогдсоныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдлээ.

Хамгийн сүүлд долоон улс тунаж үлдсэн аж. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 47 гишүүнтэй бөгөөд гурван жилийн хугацаанд гишүүнээр нь ажиллах улсыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 192 гишүүний ердийн олонх буюу наанадаж 97 улсын саналаар сонгодог байна.

Манай улс харъяалагддаг 54 гишүүнтэй Ази, Номхон далайн орнуудын бүлэг Хүний эрхийн зөвлөлд 13 суудалтай бөгөөд жил бүр сулрах 4-5 суудалд нөхөн сонгууль болдог. Тус зөвлөлд  манай улсаас гадна Лаос, Киргиз, Арабын Нэгдсэн Эмират Улс, Пакистан, БНСУ болон Филиппин зэрэг улс нэрээ дэвшүүлэн өрсөлджээ.

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих