М.Каддафи хаана явна вэ

Жамахирийн түлхэн унагаагдсан тэргүүн Муаммар Каддафи одоо чухам хаана байгааг хэн ч мэдэхгүй байна гэж Ливи улсын ШҮЗ-ийн зэвсэгт хүчний төлөөлөгч хурандаа Ахмед имар Баш мэдэгджээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр М.Каддафид үнэнч цэргийнхний хамгаалж байгаа Бани-Валид юм уу, экс удирдагчийн төрөлх Сири хотод нуугдаж байж болзошгүй гэнэ.

“М.Каддафигийн байгаа газрын тухай тодорхой мэдээлэл босогчдод байхгүй” гэж хурандаа Бани онцлов. Тэрбээр “М.Каддафиг барьсан хүнд хоёр сая ам.доллар амласан болохоор Жамахирийн тэргүүний байгаа газрыг мэдсэн Триполигийн ямар ч иргэн түүнийг шинэ төр засагт шууд барьж өгөх ёстой” гэв.

Ойролцоогоор зургаан cap байлдсаны эцэст М.Каддафиг эсэргүүцэгчид Ливийн бараг бүх газар нутагт хяналтаа тогтоож чадлаа. Сөрөг хүчнийхэн НАТО-гийн нисэх хүчний дэмжлэгтэйгээр өнгөрсөн сарын сүүлчээр Триполи хотыг эзэлсэн явдал байлдааны давшилтын ажиллагаанд цөмрөлт болсон юм.

Дэлхий нийт М.Каддафигийн хувь заяаны тухай одоо болтол юу ч мэдэгдэхгүй байна. Түүний гэр бүлийн зарим гишүүн Алжир руу дүрвэсэн. Хурандаа болон түүний төлөөлөгчид Ливи улсдаа байгаа, тэмцлээ үргэлжлүүлнэ гэж нэг бус удаа мэдэгдсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих