Youtube-н томоохон одуудын ард нуугдсан бизнесийн стратегичидтай танилцана уу?

Телевиз, дуу хөгжим, ном зэрэг дижитал хэрэгслүүд нь соёлын чиг хандлагыг төлөөлөөд зогсохгүй уламжлалт энтертайнментийн бүхий л шинж чанарыг агуулсан байдаг. Энэ орчин үеийн өөрчлөлтийг залуурдаж буй хүмүүс нь чадварлаг элит менежерүүд юм. Тэд YouTube-ийн топ одуудтай хамтран ажиллаж шинэ бизнесийг эхлүүлдэг бөгөөд урт хугацааны амжилт, ололтын стратегийг бүрдүүлж өгдөг байна.

Бидний сонгосон дараах хамгийн гайхалтай, залуу, чадварлаг төлөөлөлтэй танилцана уу:

  • Emma Barnes

2015_-_01

Компани: EJMGMT

Харицлагчид: Troye Sivan, Alen Catak, Shani Grimmond and Tyde Levi

Barnes 28 настай. Тэрээр өөрийн харилцагч, телевизийн од Troye Sivan-тай Австралийн “MCN Boom Video” дээр хамтран ажиллаж байсан бөгөөд түүний зөвлөснөөр анх өөрийн агентлагийг байгуулж байсан. Одоо тэрээр маш олон Австралийн гоо сайхны тэргүүлэх мэргэжилтэнүүд болон тоглогчдын төлөөлөл болсон бөгөөд хэмжээлшгүй олон үйлдвэрлэлийн чадварлаг мэргэжилтэн гэж хэлж болно.

Barnes “Миний ажлын цаг бүрт өөр өөр зүйл хийдэг нь надад хамгийн их таалагддаг. Нэг минутанд тоглоомын шинэ төсөл дээр ажиллаж байснаа, дараагийн минутанд L’Oréal-ын шинэ гарсан сормуусны будгийн талаар яриад сууж байх болно. Энэ бүгд үнэхээр гайхалтай шүү” хэмээн өгүүлсэн байдаг.

  • Lisa Filipelli

2015_-_02
Компани: Big Frame

Харицлагчид: Tyler Oakley, Ingrid Nilsen, Amanda Steele and Michael Balalis

Lisa Filipelli анх Tyler Oakley-ын бүтээсэн “How to be abad bitch” хэмээх 48 секундын YouTube бичлэгийг үзээд түүнд маш их таалагджээ. Учир нь тэрээр эндээс өөрийн нуугдмал авъяасыг олсон байна. Гурван жилийн дараа 29 насандаа тэрээр “Big Frame”-ийн захиралаар ажиллаж байв. “Big Frame” нь DreamWorks-ын 15 сая ам доллараар худалдаж авсан MCN (multi-channel network) менежментийн компани юм.

Filipelli-ийн хэлсэнээр “Менежмент гэдэг хэн нэгнийг мөнгөтэй болгохоос илүү гүнзгий ойлголт юм. Та менежментээр дамжуулж тэдний амьдралыг босгох ёстой.”

  • Petar Mandich

2015_-_03

Компани: Addition
Харицлагчид: Joey Graceffa, Justine Ezarik, Dulce Candy Ruiz and Evelina Barry

Mandich 2013 онд медиа чиглэлээр ажилладаг найзтайгаа хамтарч “Addition”-г байгуулжээ. Petar Mandich одоо 27 настай. Түүний хамгийн их бахархаж явдаг ажил нь YouTube-ийн од Joey Graceffa-г ижил хүйстэнээ сонирхдог гэдгээ олон нийтэд мэдээлэхэд нь тусалсан явдал юм. Тэр үүнийг хийхдээ хүмүүст маш ухаалгаар, эргээд Joey Graceffa-д сөрөг хандлага үүсгэхгүй байхын тулд маш их судалгаа хийж, төлөвлөсний үндсэн дээр ажлаа гүйцэтгэсэн байна.

Mandich “Би энэ салбарт ажилладаг хүн бүрийг биширдэг. Тэд өөртөө хөрөнгө оруулалт хийж, хэн нэгний удирдлаганд бус, өөрөө бие даан ажиллаж байна. Энэ нь юу хийж амьдрах учраа олохгүй байгаа хүмүүст тэд ч бас үүнийг хийх боломжтой гэдэг үлгэр жишээ болж байдаг” хэлжээ.

  • Dom Smales

2015_-_04

Компани: Gleam Futures

Харицлагчид: Zoe Sugg, Joe Sugg, Caspar Lee and Alfie Deyes

Dom Smales 2010 онд 42 насандаа бусад брэндүүдэд сошиал медиагийн зөвлөгөө өгөх зорилготойгоор “Gleam Futures”-ыг байгуулж байжээ. Гэхдээ гэнэтийн тохиолдлоор уг компани нь дэлхийн хамгийн анхны, хамгийн том дижитал авъяасыг гаргаж ирэх менежментийн компани болсон ажээ.

Pixiwoo хэмээх эгч дүүсийн нүүр будалтын бичлэгүүд YouTube-д маш олон үзэгчтэй болж нэрд гарч байсан бөгөөд “Gleam Futures” тэдний бичлэгийг дөнгөж хийж эхэлж байх үед охид “Real Techniques” компанитай нүүр будалтын багсны гэрээнд гарын үсэг зуржээ. 5 жилийн дараа “Real Techniques” нь АНУ-д хамгийн хурдтайгаар өргөжин тэлж буй компани болсон бол Англид нүүр будалтын багсны зах зээлийн 60 хувийг эзэлсэн хамгийн том компани болсон байна.

Smales “Энэ дижитал авъяасыг ашигласнаар хэн нэг хаалгачийн хяналтанд ажилласнаас илүү их үзэгчидтэй жинхэнэ харилцааг бий болгож байгаа нь хүмүүс дижитал авъяасыг ашиглах ирээдүйн замыг нээх түлхүүр нь юм” хэмээн өгүүлсэн байдаг.

  • Ken Treusch

2015_-_05

Компани: Bleecker Street Entertainment

Харицлагчид: Grace Helbig, Hannah Hart, Mamrie Hart and Nikki Limo

Treusch 42 настай. Тэрээр уламжлалт медиа менежерээр бараг 20 жил ажилласан. 2007 онд түүний нэг үйлчлүүлэгч Grace Helbig-тэй уулзсанаар Treusch хандлагаа өөрчлөлт хийж YouTube-ын хамгийн том инээдмийн сувгийг бүтээх ажлыг эхлүүлсэн байна. Өнөөдөр тэрээр YouTube-ын “Holy Trinity” шоуны Helbig, Hannah Hart and Mamrie Hart нарын төлөөлөгчөөр ажиллаж байна. Treusch-ын гайхалтай чадварын ачаар “Holy Trinity”-ын 3 найз тэсрэлт хийж чадсан бөгөөд YouTube-ын одууд кино од болох боломжтой гэдгийг харуулж чадсан юм.

Treusch-ын хэлсэнээр “YouTube бол уран бүтээлч хүн хэн ч бишээс гараагаа эхлээд ямар нэгэн зүйлийг хийж, үүнийгээ дэлхий нийтэд түгээж, зөвхөн тухайн бүтээл нь олонд таалагдах эсэхээс хамаарч фенүүдийн тоо өссөнөөр нэрд гарч болох түүхэн дэх хамгийн анхдагч талбар” байж болох юм.

  • Sarah Weichel

2015_-_06

Компани: Sarah Weichel MGMT

Харицлагчид: Lilly Singh, King Russell, John and Hank Green and Madilyn Bailey

Weichel анх “Collective” компаниас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Гэхдээ тэр үед Weichel медиа сувгийн ололт амжилт нь зөвхөн бие даасан уран бүтээлчдийн дунд эргэлдээд байгааг тэр анзаарсан байна. Тэрээр “3 жилийн өмнө би дижитал менежерээр ажиллаж байхдаа амь зуулгаа залгуулж чадахгүй байсан. Харин одоо арилжааныхаа 10 хувийг хүртэж, илүү сайхан амьдрахаас гадна илүү шинэлэг, үр ашигтай бизнесийг бий болгоход хувь нэмрээ оруулж чадаж байна” хэмээн хэлжээ.

Weichel нь Hannah Hart-ын үүсгэн байгуулагч менежерээр ажиллахаас гадна Lilly Singh-ын одоогийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Weichel Hart-ын Нью-Йорк Таймс сонингийн хамгийн сайн борлуулалттай ном болох “My Drunk Kitchen” номын ажилд оролцож байжээ. Мөн Lilly Singh-ын удахгүй нээлтээ хийх “A Trip to Unicorn Island” баримт киноны ажилд бас оролцжээ. Weichel энэ талаар “Эдгээр бүтээгчид амьдрал дээр огт байхгүй зүйлийг гаргаж ирсэн гэж би бодохгүй байна. Бид өөрсдийн хүссэн арга замаараа үүнийг хийж байгаа” хэмээн өгүүлсэн байдаг.

М.Энхжин англи хэлнээс орчуулан бэлтгэв


URL:

Сэтгэгдэл бичих