Сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг хүчингүй болгуулахаар цэцэд ханджээ

bef48d1e-2769-40bb-a115-86f2ba6e617d_700x700

УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн үзэж Монголын Залуучуудын Холбооны Хариуцлагын хорооноос Үндсэн Хуулийн Цэцэд энэ сарын 26-нд өргөдөл гаргажээ.

Тус байгууллагаас энэ талаараа олон нийтэд хандлаа. МЗХ-ны Хариуцлагын хорооны дарга М.Эрдэнэжаргал “Үндсэн Хуулийн Цэцэд  Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн  35.15 дахь заалтыг Үндсэн Хуулийн холбогдох 7 заалтыг зөрчсөн гэж үзэн өргөдөл гаргасан юм. Тус хуулийн 3.1.3 “нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу Их хурлын гишүүдэд нэр дэвшиж бүртгүүлэн үнэмлэх авсан иргэнийг  гэж заасан байтал иргэний Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөнд халдахдаа иргэний сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдаж байгаа тул 35.15-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэлээ.

Тус өргөдөлд 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 14 зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэдгийг үндэслэн Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15 дахь хэсэг бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Ц.Ханджамц

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих